М.Энхсайхан: Бид алдах эрхгүй ажиллана
2014-06-23

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Бизнесийн зөвлөлийнхөн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн долоо хоногт бизнесийн дээд хэмжээний уулзалт анх удаа Монголд зохион байгуулагдсан. Тус зөвлөлийнхөн уг уулзалтын талаар мэдээлсэн юм. Монголын компаниуд  15 тэрбум орчим ам.долларын  18 төслийг хөрөнгө оруулагч нарт танилцуулсан байна. Төмөр зам, эрчим хүчний төслүүд танилцуулагджээ.  Хоёр төсөл хэрэгжихээр болсон байна.   Уг хэвлэлийн хуралд  Монгол Улсын экс Ерөнхий сайд, “Тавантолгой” цахилгаан станц мега төслийн захирал М.Энхсайхан оролцсон юм.  Тэрбээр:

7

-Эдийн засгийн дээд хэмжээний уулзалтыг хувийн хэвшлийнхэн зохион байгуулсан. маш ач холбогдолтой болсон. Монголыг гадаадынханд зөв ойлгуулахад маш хэрэгтэй уулзалт болсон. Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Таван толгойн цахилгаан станцын төсөл дээр урьдчилан шалгаруулалтад багтсан дөрвөн компанид урилга явуулсан. Энэ хурлын явцад бид тэдний саналыг авсан. Төлөөлөгчид Оюутолгой, Тавантолгойг очиж үзсэн. Бид долдугаар сард арилжааны саналаа тэдэнд хүргүүлнэ. Эргүүлээд бидэнд тэд санал ирүүлнэ.  Бид хамгийн өрсөлдөх чадвартай саналыг нь авч, том төслөө эхлүүлэх ёстой юм. Том төслүүдийн ажлын дарааллын дагуу техникийн даалгавраа бүх хөрөнгө оруулагч нарт хүргүүлсэн. Урьдчилсан тооцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах байх. Арилжааны саналд хөрөнгө оруулах, эрчим хүч, усны гээд бүх асуудал багтдаг. III цахилгаан станц саяхан 50 мВт-аар хүчин чадлаа өргөтгөлөө. IV цахилгаан станцд 11 дүгээр сард 100 мВт-аар хүчин чадлөө өргөжүүлнэ. Энэ бүхэн Чингис бондоос гаргаж, төрийн санхүүжилтээр  хийж байгаа ажил. V цахилгаан станц бол концессийн гэрээгээр явагдана. Тавантолгойн цахилгаан станцыг ITF төслөөр анх удаа гүйцэтгэнэ. Энэ нь гаднын цахилгаан станц барьдаг мэргэжилтэн, бизнесийнхний хөрөнгө оруулалтаар баригдах төсөл. Бидний ажлын амжилтаас Монголын цаашдын ирээдүй харагдаж байгаа. Тийм учраас бид алдах эрхгүй ажиллана. Монголчууд бид бүгдээрээ нэг баг болж ажиллах ёстой. Одоогоор бидэнд том асуудал үүсээгүй байна. Цаашдаа энэ хэлбэрээр ажиллахад бидэнд хийж бүтээх зүйл их байгаа гэсэн юм.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин