Нэг хүний биеийн байдал хүнд байна
2014-06-23

Сүхбаатар аймгаас Улаанбаатарыг чиглэж явсан хот хоорондын том оврын автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Цонжигболдогийн орчим осолдсон талаар бид мэдээлсэн.  Автобус нийт 47 зорчигчтой явж байсан бөгөөд ослын улмаас зургаан хүн газар дээрээ нас барж, бусад зорчигчид хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Осолд орсон хүмүүсээс Налайх дүүргийн эмнэлэгт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол Гэмтэл согог судлалын үндэсний төвд 39 хүн хүргэгдэж ирсэн байна. Одоогийн байдлаар нэг хүн хүнд байдалтай, 3-4 хүн хүндэвтэр, 10 гаруй хүний биеийн байдал хөнгөн байгаа аж. Мөн осолд орсон хүмүүсийн дунд нэг  болон найман сартай хоёр хүүхэд байсан бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин