“Баялгаа ашиглах хэрэгтэй”
2014-06-24

“Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” сэдэвт семинар Туушин зочид буудалд боллоо. Уг семинарыг ЦЭГ, ЗГХМА,  МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, ШУТИС хамтран зохион байгуулжээ.

fg

Семинарыг нээж ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр үг хэлсэн юм. Тэрбээр: -Ураны олборлолт  нь эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд таниулах, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Өнөөдөр ураны хайгуулын  58 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа.  Дөрвөн жилийн өмнө улсын төсөвт ураны салбараас 3.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж байсан бол өнгөрсөн жилд 1.1 тэрбум болтлоо буурчээ.  Зөвхөн уран, цацрагийн салбар буурч байгаа биш хайгуулын лиценз өгөхгүй болсноор бусад салбарын орлого, хөрөнгө оруулалт буурсан. Энэ нь өнөөдөр эдийн засгийг хүнд  байдалд оруулах хүчин чадал болсон  хэмээв.

өа

Дараагаар нь дэлхийн эрчих хүчний чиг хандлага, түүнд ураны гүйцэтгэх үүрэг, Монгол орны ураны судлагдсан байдал, уран гэж юу вэ, байгалийн цацрагийн идэвхжил  зэрэг сэдвээр профессори С.Даваа, Н.Норов,  Монгол Улсын зөвлөх геологич Г.Жамсрандорж, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлох нар илтгэлт тавьж хэлэлцүүлэв.

өа

Хайгуулын тусгай зөвшөөрөл буурч, гадаад, дотоодын компаниуд энэ салбарт ажиллах сонирхолгүй байгаа нь манай эх орончдоос болсон нь ойлгомжтой. Уран бол хортой гэж ямар ч ойлголтгүй бусдын үгээр улс төр хийх явдал эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг эрдэмтэд судлаачид ярьж байна. Тиймээс  төрөөс ураны талаар иргэдэд зөв ойлголт өгөх тал дээр анхаарах, олон нийтэд энэ талын зөв мэдээлэл, мэдлэг олгохгүй бол Монголд хөгжихгүй гэдгийг ч хэлж байлаа.

өа

Геологич Г.Жамсрандоржийн ярьснаар  Монголд ураны олборлолт эхлээгүй, зөвхөн хайгуулын төвшинд  судалгааны ажил хийгдэж байгаа аж.  Өнөөдөр ураныг дэлхийн улс орнууд хүн, байгальд хоргүй аргаар, газрын дор уусган баяжуулах маягаар олборлож байгаа гэнэ. Энэ нь хор хөнөөл багатайгаас гадна эдийн засагт ч хэмнэлтэй аж. Дэлхийн ураны нийт олборлолтын 45 хувийг ийм аргыг ашиглаж байгаа аж. Эрдэмтдийн судалгаанаас харахад дэлхийн цөмийн энергийн хэрэгцээ 2030 он хүртэл тасралтгүй өсөх хандлагатай байгаа юм байна.

өа

Ураны олборлолтоороо  Казакстан, Канад, Австрали, Нигер, ОХУ, АНУ зэрэг улсууд дэлхийд тэргүүлдэг байна. Харин Монгол Улс батлагдсан ураны нөөцөөрөө дэлхийд 13 дугаарт жагсдаг бөгөөд ураны ордын хайгуул судалгааг эрчимжүүлж ураны нөөцөө баталгаажуулвал манай улс ураны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт жагсах хэмжээний нөөцтэй аж.

өа

Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн “ Улс орны хөгжил эрчим хүчний салбарын үйлдвэрлэлээс хамаардаг. Хямдхан эрчим хүч үйлдвэрлэх нь эдийн засагт ашигтай бөгөөд   дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах нь нэмэгдэж байна. Тиймээс Монгол ч гэсэн  газрын доорх баялгаа ашиглах ёстой.  Гэтэл Монголд энэ талын мэдээ, мэдээлэл, ойлголт дутмаг байн. Олон нийтэд зөв ойлголт өгөхөд, хүн байгальд ураны олборлолт хэрхэн нөлөөлдгийг судлахад төр анхаарах хэрэгтэй болжээ” гэсэн юм.

бө

Профессори Н.Норов “Монгол Улсын төрийн бодлогод цөмийн эрчим хүчийг хөгжүүлье, түүний түлш болох ураны хайгуулын ажлыг өрнүүлье гэж байгаа. Энэ бол дэлхийн хөгжлийн хандлага. Монгол Улс хөгжье гэвэл энэ хандлагад орох ёстой. Монголын эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд экологид ашигтайг нь сонгох ёстой”  гэж байлаа.

бө

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин