Хамтарсан комиссын анхдугаар хуралдаан болов
2014-06-25

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан Улаанбаатар хотноо болов. Хамтарсан комиссын хуралдааныг Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга О.Чулуунбат, польшийн талаас БНПУ-ын Эдийн засгийн дэд сайд, хамтарсан комиссын Польшийн хэсгийн дарга Дариуш Богдан нар тэргүүлэв.

Хамтарсан комиссын хуралдаанаар талууд Монгол, Польшийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцохын сацуу хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж, тухайлбал, БНПУ-ын Засгийн газраас олгодог нөхцөлт тусламжийн зээл авах хэлэлцээрийг байгуулах, зээлийн хүрээнд угсармал барилгын үйлдвэр байгуулах, явуулын мах, сүү боловсруулах, чихрийн манжин тариалах Польшийн технологийг Монгол Улсад нэвтрүүлж, улмаар боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн машин угсрах үйлдвэрийг байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн уул уурхай, төмөр болон авто тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Хамтарсан комиссын хуралдааны хүрээнд Монгол, Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран амжилттай зохион байгуулав.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин