Эх орны газрын зураг Чингисийн талбайд
2014-06-28

Монголын геодези фото громметр, зурагзүйн холбооноос зохион бйагуулж буй мэргэжил сурталчилах өдөрлөг  Чингис хааны нэрэмжит төв талбайд болж байна.  Уг өдөрлөгт геодизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тус холбоонд бүртгэлтэй 30 гаруй компани оролцож байна.

х

Энэ үеэр өдөрлөгт оролцож буй компаниудын инженер, техникийн ажилчид Чингис хааны нэрэмжит төв талбайн урд хэсэгт Монгол Улсынхаа газрыг зургийг зурж байна. Ингэхдээ  бүх аймгуудын болон хоёр хөрштэй хиллэх хилийн зурвасыг бүх координат, солбицолыг оруулаад зурж буй аж. ийнхүү эх орны газрын зургийг зурах болсон нь нэг талаар геодези зурагзүйн мэргэжлийг сурталчилах, нөгөөтэйгүүр хүмүүст эх орноо хайрлах, байгаль дэлхий, уул усаа хамгаалах сэтгэгдэл төрүүлэх зорилготой юм байна.

х

Өдөрлөгийн үеэр Монголын геодези фото громметр, зурагзүйн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ю.Чүлтэмтэй уулзсан юм. Тэрбээр “Манай улсад Геодези зурагзүйн байгууллага анх1779 онд байгуулагдсан. Харин 1930-40-өөд оны үеэс энэ ажлыг хийж ирсэн. Монгол орны бүтээн байгуулалтын бүх салбарт хамгийн чухал зүйл нь геодези зураг зүйн хэмжилт, зураглалын ажил байдаг. Бүтээн байгуулалтын ажлаас гадна улсын хилийн шугамыг шалгах зэрэг нарийн ажлуудыг хийж гүйцэтгэж байсан” гэж ярьсан.

а

Монголын геодези фото громметр, газарзүйн холбоо нь 2004 онд байгуулагдсан ба энэ онд 10 жилийн ой нь тохиож буй юм байна. Харин ирэх онд Монголд геодези зурагзүйн салбар үүсч хөгжсөний 45 жилийн ой болох аж. Өнөөдрийн өдөрлөг нь уг ойн угтан хийж буй үйл ажиллагаануудын нэг гэж зохион байгуулагчид хэлж байв.

а

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин