Олон улсын сангийн удирдах зөвлөлд сонгогдлоо
2014-07-02

“Дэлхийн цаг уурын хөрөнгө оруулалтын сан”-гийн дээд хэмжээний чуулга уулзалт өнгөрөгч зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Ямайка улсад боллоо. “Дэлхийн цаг уурын хөрөнгө оруулалтын сан” нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тодорхой төсөл хөтөлбөр санхүүжүүлдэг томоохон сангуудын нэг юм. Өнөөдрийн байдлаар тус санд донор орнуудаас 8.8 тэрбум доллар төвлөрч, тэдгээрийг хөгжиж байгаа болон бага орлоготой орнуудад зарцуулж байгаа юм.

ы

Монгол Улс нь тус сангийн дэд хөтөлбөр болох Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн(SREP) хүрээнд төсөл хэрэгжүүлэгч нөөц орны жагсаалтад байсан бөгөөд уг хурлаас Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад зориулж 300 мянган ам. долларын буцалтгүй тусламж олгохоор боллоо. Ингэснээр манай улс төсөл хэрэгжүүлэгч орон болох бөгөөд 25-30 сая долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл боломж бүрдэх юм.

ы

Мөн хурлын үеэр уг сангийн шийдвэр гаргах эрх бүхий Удирдах зөвлөлд ажиллах 12 орныг сонгон шалгаруулсан бөгөөд Монгол Улс 2016 оны тавдугаар сар хүртэл сонгогдон ажиллахаар боллоо.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин