ТЕГ-ын даргыг албан тушаал бууруулах уу
2014-07-04

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс өнөөдөр 2014 оны эхний зургаан сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, авсан арга хэмжээ зэргийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

ө

Тус газрын Хянан шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгадаг. Ингэхдээ дунд шатны нийтийн албанд томилогдож байгаа албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйлдэл шалгалтын явцад илэрснийг арилгуулж ажиллаж байгаа аж. Гэтэл өндөр шатны буюу агентлагийн дарга нарыг томилоход хувийн ашиг сонирхлын зөрчил гарч байгаа тус хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир онцолсон. Хэд хэдэн агентлагийн дарга нарыг шалган зөрчил илрүүлж, холбогдох газруудад дүгнэлт хүргүүлсэн байна.

Тухайлбал, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нь уг албан тушаалд томилогдох шалгуур үзүүлэлтийг хангаагүй, нэг ангид хамт сурч төгссөн нэр бүхий этгээдүүдийг татварын байгууллагад томилсон зэрэг зөрчил илэрчээ. Энэ талаар Төрийн албан зөвлөлөөс удирдах албан тушаалтанд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргуулан ЗГХЭГ-т хүргүүлсэн байна.

Мөн Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Ариунсанг томилохдоо Тагнуулын байгууллагын тухай хуулийг зөрчсөн. Уг албан тушалтан нь шалгуур үзүүлэлт, шаардлага хангаагүй томилогдсон. Мэдүүлгээ буруутай мэдүүлсэн, Авлига ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулах хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т танилцуулга хүргүүлжээ.

ө

АМГ-ын даргаар Д.Үүрийнтуяаг томилохдоо хууль зөрчжээ

а

Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нь аймгийнхаа Худалдан авах ажиллагааны албаны даргыг томилохдоо хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогджээ. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулаагүй, шаардлага хангаагүй этгээдийг томилсон байна гэсэн дүгнэлт гаргасан. АТГ-аас авлига ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийн томилж байна гэж Б.Бадраа даргад удаа дараа хандсан боловч асуудлыг шийдвэрлээгүй байна. Тиймээс мөн ЗГХЭГ-т уг асуудлыг тавьсан гэж мэдээллээ.

ө

Өндөр шатны удирдах албан тушаалд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-т урьдчилан шалгуулахгүйгээр, албан тушаалд нь томилогдсоны дараа ирүүлэх зөрчил гарч буй аж. Тухайлбал, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа,  Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ нарын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилжээ. Энэ асуудлаар ЗГХЭГТ-т хандсан ч хариу ирүүлэгүй учир УИХ-д хүргүүлсэн байна.

ө

Бөхмөрөн сумын Засаг даргад хариуцлага тооцно

а

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Авлига ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлын  гаруй хувь нь хөдөө орон нутгаас ирдэг ба үүний дагуу шалгалтын ажил явуулдаг байна. Уг шалгалтаар Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга ИТХ-ын дарга нар, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга болон VI багийн Засаг дарга тухайн орон нутагт ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжээс хууль бусаар хандив авч байсан нь тогтоогджээ. Эдгээр Засаг дарга нарын албан тушаалыгт бууруулах албан бичгийг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Мөн тус хэлтсээс Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад шалгалт хийсэн гэнэ.

ө

Байцаагч нар цэцэрлэг, эмийн сантай

ө

Хэлтсийн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шалгалт хийсэн байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт шалгалт хийхдээ мэдэгдэл, тайлбар гаргаж ажилладаггүй, нэг байцаагч зөвхөн нэг газрыг хариуцан 10 жил ажиллаж байгаа зэрэг ашиг сонирхоын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн байдаг аж. Мөн мэргэжлийн хяналтын байцаагч нар өөрсдөө цэцэрлэг, эмийн сан ажиллуулдаг байжээ.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
алтанхуягт:
монгол улсын тагнуул ын байгууллага ингэж ажилаж байгаа гэхээр татан буулгацан нь дээр ээ хө. таазнаас нь шохой унагаачаад яваад өгдөг тагнуул байтугай та ч ингэж хийхгүй дээ.
2014-07-04
zochin:
zuv shde. tatvariin batmagnaig bolioch ee
2014-07-04
hehehe ene odoo arai dendeneee kkkk :
gutsahiimaa muu teneg uher mongolchuud odoo tegeed neg iim ereever huraavar yumnuud haa* yum bee tagnuuliinhaa gazriin dargiig buruu hun tomilogdson bna geed bgaa muu uls orniihoo nud chihiig gemteeh geed bna daa ta nar
2014-07-04
иргэн:
энэ үүрийнтуяа гэдэг хүүхэнийг с.эрдэнэ олон жил нухаж байгаа юм нэг ёсондоо бөгсөөрөө холбогдсон 2 ш дээ. тэгээд энэ хүүхэнийг амг-ын даргаар томилуулсан гэж байгаа юм.
2014-07-04