Такси № 91
2014-07-04

Баасан гараг, нэгэн долоо хоногийн ажлын ард гарсны мэнд. Зав гаргаж байгаад коммент сэтгэгдлийг унших ч сайхан юм. Ер нь их утгажсан эерэг сайхан сэтгэгдэлүүд их байдаг болжээ.  

Шинээр нэмэгдэж сэтгэгдлээ үлдээж байгаа уншигчиддаа баярлалаа. Удахгүй 100 дахь дугаараараа та бүхэнтэй уулзах байх гэж найдаж байна. Хүрэл маань завгүй эмнэлэг гээд яваад байгаа бололтой байна. Санаснаас нэг уншигч Нараагийн эмнэлгийг асуусан байсан. Би эмнэлгийнх нь утсыг нь үлдээе. “Очирваань”  эмнэлэг-464202.    

ЮмҮз-ийн тэр нэг хандивын дэлгүүр их зүгээр юмаа. Би ер нь нэг тийм буяны дэлгүүр нээдэг ч юм уу гэж бодлоо ккк. Яахав сайхан танилцаж амьдралыг нь мэдэж уншигч олны тусаар буян хийснийх өвөө эмээ ач нарыг наадмаар яаж  баярлуулах уу гэж бодож л  явна.

За ингээд ээлжит тэмдэглэлээ хүргэе. Эрээн бараан амьдралын инээд хөөр бий. Бас гуниг гашуун нулимс ч байгаа шүү манайхаан... Таалал орших болтугай.

6

1.Хүргэд ирээд нуугдчихжээ

Эгч дүү хоёр бололтой хоёр хүүхэн Алтай хотхон руу хүргүүллээ.

6

Эгч нь их хөөрхөн тохиолдол ярилаа.

Э/эгч/ -...Баянаа наадмаар ирж хэд хононо гэсэн. Хотод байхгүй шүү, хөдөө явцгаая л гээд байна.

Д/дүү/ -Ямар сургуульд орсон гэлээ?

Э -Хангүг тэ хаккю гээд тэрэндээ орсон ш тээ.

Д -Би Нараагаа тийшээ явуулмаар байна аа. Гадаадад сурч байгаа хүүхдүүд арай л өөр хариуцлагатай гэх юм уу, биеэ даагаад сурчихдаг юм шигээ тэ?

Э -Өөрөө өөр. Манай Баянаа ч багын л нэг сонин сонин юм гаргаж инээд бардаг хүүхэд шүү.

Д -Тийн тэ.

Э -Муу талийгаач аав нь тэр жил нэг инээд аваад хаячихаж билээ. Би ажил дээр байсан юм. Харьдаг юм билүү гээд хувцсаа сольж байсан чинь залгаад чи хурдхан хүрээд ирээ. Баахан хүргэд ирээд жижиг өрөөнд нуугдчихаад байна аа гээд ккк.

Д -Хөөрхий муу “Д” ах барагтай тэгж их сүр болж ярихгүй хүндээ.

Э -Тийн. Тэгсэн “чи хурдан гараа. Хүрээд ирэхээр чинь юм үзүүлье” гээд. Би ч хэрэгт дурлаад бушуухан яваад очлоо. Тэгсэн манай хүн “чи жижиг өрөө рүү зүгээр нэг шагайчихаад ир битгий ороорой” гэхгүй юу ккк. Оров оо. Шагайгаарай л гээд шивнээд сүйд. Би ч шагайсан чинь Баянаа орон дээрээ ном бариад сууж байна. “Оо ээж, яасан ажил чинь ийм эрт тараа юу” гэж байна. Тэгээд эргээд ирсэн манай талийгч энийг хараа гээд өлгүүрийн доошоо заахаар нь харсан чинь 2 эрэгтэй хүүхдийн гутал ккк. Тэгсэн манай охин чинь гутлыг нь нуугаагүй байж. Хоёр бандийг хаалганыхаа ард зогсоочихоод байгаад байсан байхгүй юу ккк.  Би эхлээд сайн ойлгоогүй байсан талийгч хоёр хуруугаа гозойлгоод өрөөнд нь байгаа гээд инээгээд байдаг... ккк тэгсэн яахав аав нь эрт ирчихгүй юу. Өнөөдөх чинь бас жоохон эвгүй айсан уу яасан. Аавыгаа шагайхаар хаалганы ард нөгөө хоёроо зогсоочихсон юм байна л даа ккк. Тэгсэн гутлыг нь үүдэнд тайлуулснаа мартчихсан ккк.

Д -Хэддүгээр ангидаа тэгсийн?

Э -Тав билүү зургаад байхдаа юм байна. Тэгээд бид хоёр нэг худлаа үнэн гарсан болж Баянаа минь нэг баригдаагүй хүн болж тэр хоёрыгоо гаргаж билээ. Дараа нь нэг хэлсэн чинь “паах тийм үү. Би ёстой баригдаагүй гэж бодсон ш дээ” гээд инээд ханиад болоод. Тэгснээ бас “дараа тэр гутлыг чинь өөрт нь бариулаад л  зогсоож баймаар юм байна” гээд байнаа бас ккк.

Д -Одоо ч том хүүхэн болчихсон. Найз залуутай гэл үү?

Э -Аан нэг цагаан бандийн зураг явуулаад л байна лээ. “Үерхдэгийн моо санаа зоволтгүй ээ” гэсэн шүү дээ. Юу нь том хүүхэн байхав дээ, 20 л хүрч байна ш дээ. Нялхаараа ш дээ, миний охин чинь. Ирэхээр нь нэг хөдөө Ажаа дээр хэд хонуулья даа.

7

2.Наадмын хүнс

11-р хорооллоос хоёр тор хүнсийг дааж ядан өргөж зам гарсан хүүхэн гар өргөлөө.

7

З/зорчигч/ -Баянбүрд орьё доо.

Х -Хоол хүнсээ базаагаа юу хө?

З -Өө энд нэг махны дэлгүүр байдаг юм. Сардаа нэг ирж махаа аваад сурчихсан. Их гайгүй махтай ш тээ хө. Тэр бор байрны доор. Яс масыг нь жижиглээд хөрөөдөөд чанахад эвтэйхэн болгоод өгчихдөг юм.

Х -Мах ч одоо бас л үнэтэй байна уу?

З -Мах ч үнэтэй дээ яахав. Тэгээд бас гайгүй байгаад байгаа ш тээ. Харин ногоо чинь ёстой явж өгсөн байна. Кг төмс 1500 гэж байна. Наадам өнгөрөөд хямдарчихнаа гэж сэтгэл зассан хэдэн хүн л зараад байна. Би чинь ногоо авахын эрхэнд махаа арай бага авлаа ш дээ. Наадмаар тэгээд нэг мах чанахаар ногоо төмсгүй бол хэдэн харчууд маань дуугаа хураачих биз ккк.

Х -Танайх харчууд ихтэй юу?

З -Өө манай өвгөн тэгээд 3 хүү байна. Том хүү ч яахав хөдөө. Цагаан сар наадмаар л ирдэг юм.

Х -Аа тэгвэл эрчүүд олонх юм байна аа.

З -Тийн. Тэгээд том хүү эхнэр авч нэг эмэгтэй хань бараатай боллоо гэсэн нь хөдөө сууршаад амьдарчихлаа ш тээ ккк. Манайх наадам болохоор мах чанана. Тэр нь бас нөгөө гурилтайгаа хамт чанагдахгүй бол бас наадмын хоол биш болчихно оо.

Х -Төмстэй элдсэн гурил чанасан мах ч бас л сайхан шүү тэ.

З -Өө би чинь наадмаар баахан том том гурил элдээд хөлдөөгөөд тавьчихдаг юм. Одоо харин энэ дэлгүүрт бэлэн элдчихсэн гурил зардаг болоод байгаа юм. Энэ наадмаар гурил нухаж суухгүй болоод их урамтай явж байна ш тээ.

Х -Тийм үү одоо ч юм юм л гар дор байдаг болж дээ.

З -Наадмын хүнс ч цагаан сарыг бодвол амар юм аа. Нэг хонь мах тэгээд айраг цагаа байхад болчихож байгаа юм. Нэг хонь авчихья гээд өвгөн яриад байгаа. Тэр нь тэгээд 200 мянга гараад явчихсан гэж байх шив. Ямаа гайгүй байна гэхийн манай ажлын хүүхэн. Яршиг зүгээр тэр ямаагаа аваад боо битүүл гэдэг юм уу.

Х -Харин танай харчууд яая гэх юм бол доо.

З -Өө одоо ч би шийдчихнэ л дээ. Гурвуулаа байхдаа гэр дүүрэн л хар юмнууд дүүрээд байдаг байсан. Одоо хоёулаа болчихсон чинь би ч бас нэг хааяа баздаг болчихоод байгаа юмаа ккк.

6

3. “Гараг” солигдох гэдэг нь

Оюутан байрын хоёр залуу ганц буудал явахын хооронд их улс төржиж байна.

7

З/залуу/ -Манай агаарын хэд чинь одоо овоо аймаар болсон байна ш тээ. Улс төрд эртхэн ороход бол бас л босч байгаа байхгүй юу.

Н/найз/ -Чи яриад байл уу. Алтан обудтай машинтай гэж.

З -Аан, манай Эрдэнэтэд байдаг ахын найзууд ш дээ. Агаарын бизнес хийдэг байсан гарууд. Нөгөө төмөр бөмбөлөг... юу билээ. Ган бөмбөлөг оруулж ирдэг. Тэрийг баздаг байсан гарууд ш дээ. Спорт машиных нь 4 обуд нь алт. Үнэн тасарцан юм билээ. Хотод хэдэн ч байртай гэлээ.

Н -Одоо бас Агаарддаг гээд бизнес гарчихсан байна ш тээ. Бороо хэдэн ах нарын машиныг барьж өгч яваад байсан тийм гарууд гэж байна лээ. Зам хийдэг гэсэн. Ресторанд хооллоод л буудалд хоноод л жаргалтай гэсэн.

З -Тэр Эрдэнэтийн хэд бол үнэн ....юм билээ. Харин “гараг” солигдоод жоохон тийм байгаа гэсэн.

Н -Гараг солигдоно гэж юу, босс нь солигдчихсон юм уу?

З -Сонгуулиар нөгөө нам нь солигдохыг чинь гараг солигдоно гэдгийн.

Н -Женко чинь тэгвэл ёстой гараг солих гээд байгаа юм биш үү?

З -Аймаар ярьж байна лээ тэ.

Н -Эртээр РС дээр танайхан бөөнөөрөө явж байна лээ. Тэр дэлдэн чинь хэн билээ ТИС-ийг төгссөн чинь ...

З -Мөөеө юу.

Н -Тийн. Тэр чинь Баттулгын фэн нь болчихсон байна лээ ш тээ. Хөлбөмбөг яах вэ. Женко Женко гээд л. Чи нэвтрүүлэг үзсэн үү. Ерөнхийлөгч хүртэл дуудаж уулзаад гарууд үнэн агшиж байна аа гээд солиотой солиотой юм яриад.

З -Багын л тэгж хамаагүй наадгийн. Үндсэрхэг гар байгаа биз дээ. Тэр нэвтрүүлэг нь гэхдээ аймаар авсан билээ тэ. Нэг хужаа сэтгүүлч хөтлөөд.

Н -Тэр үнэн байхаа. Баахан хужаанууд ороод ирнэ гэж.

З -Хятадууд гээд үү ...   Тнх. Ядаргаатай юм аа. Хэрэлдээд л байхын. Шууд гурван төмөр зам тавьчихгүй юу тэ. Нэг нь Баттулгынх, нөгөө нь хэнийх ч байдгийн тэгээд гурав дахь нь шууд Хятадын дээгүүр яваад далайн боомт дээр гарчихдаг тэ. Тэгвэл шууд далай үзнэ ш тээ...

Н -ккк нээрээ тасарцан тэ. Чи ер нь сайд бол оо...

7

4. Сүнс нь эргэж ирдэг юм билээ

Шөнө 24 цагийн үед хөдөлгөөн сийрсэн хойно гарч ганц нэг тойртол тунелийн арын замаас найзууд бололтой хоёр хүүхэн сууж 10-р хороолол хүргүүллээ. Замдаа элдвийн л юм ярилаа. Багын найзууд таарч нэг газар нэлээн суусан бололтой.  Бараг үеийн хавьцаа 40 орчим насны бусгүйчүүд байсан юм. Тэр дундаас нэгнийх нь талийгч нөхөртэйгээ танилцсан түүх нь их сайхан санагдсан тул дор товчлон орууллаа.

6

З/зорчигч/ -Одоо хөдөө явбал Архангайгаар л дайраад гармаар байна. Тайхар чулууны урдуур гараад явбал ч... Манай муу хань бид хоёр чинь тийшээ Архангай явж анх танилцсан юм шүү дээ.

Н/найз/ -Өө тийм үү?

З -Тийн ш дээ. Яагаав тэгэхэд чинь тогоочоор төгсөөд хороололд ...ресторанд ажиллаж байсан даа. Тэгэхэд нэг юм болоод. Сайн ажилласан 3 хүнээ шагнаж Хорго аяллаар явуулна гээд. Тэгсэн авгай хүүхнүүд л болсон хойно би чи гээд эхлэхгүй юу. Би ч ямар юм дуугарах биш. Тэгсэн манай дарга “за за сугалья” гээд тэгсэн би сугалчихгүй юу. Би ч нэг их баярлаагүй хэл амтай юм яршиг явья гээд байгаад нь өгчихье гээд. Тэгсэн дарга тийм юм байхгүй чи ер нь явдаггүй нэг явж газар үз гээд хөөрхий минь бараг загнаад намайг гаргачихсан. Тэгэхэд чинь одоо 22-той байсан юм уу. Залуухан байж дээ. Гэр ажил гээд л яваад байхаас өөр юм мэдэхгүй. Муу ээж минь хувцас хунар бэлдээд тэгээд бид нар чинь нэг автобусаар явах болоод. Тэгсэн жолооч нь гээд нэг өндөр гозгор ах. Юм ярихгүй гэхдээ их сайхан дуулна. Тэгээд тэнд танилцаад би одоо яагаад тэгсэн юм. Нэг их татагдаад тэнд явж байхдаа бүүр дасчихаад ирсэн. Тэгсэн нөгөө ах маань намайг тоохгүй ээ ккк.

Н -Чамаас нэлээн хэд ах байл уу?

З -Тийн, 7 ах. Бид хоёр тэгж танилцахад чинь манай хүн чинь 29 хүрч байсан гэхээр чинь том ах байсан байхгүй.

Н -Ерөөсөө урьд нь гэрлээгүй байл уу?

З -Тийн ш дээ зайлуул. Бид хоёр учрах л тавилантай байсан юм билээ. Тэндээ ч тэгээд нэг их юм байхгүй. Сайхан залуу хүмүүс дуулж яваад л ирсэн. Одооных шиг хөдөө явахдаа тэгж их ууж идээд байдаггүй байлаа ш дээ. За хотод ирээд хэд хоносон. Би чинь нөгөө хүнээ бодоод байж чадахаа болиод. Чи мэднэ ш тээ. Би чинь ямар бусад шиг их яриа хөөрөөтэй нээлттэй биш. Чи мэднэ дээ бүрэг охин байлаа ш дээ.

Н -Дуугай дугираг цагаан царайтай хааяа нэг инээчихээд сууж байдаг охин байсан даа.

З -Тэгсэн нөгөө даруу охин чинь бүр дурлаад. Тэр “Тис” гэдэг тамхийг чинь хүртэл авч татаж үзээд ккк. Тэгсэн цуг явсан нэг хүүхэн мэдчихсэн тус болж зуучилдаг гээд. Манай нөгөөдөхөд хэлж хаяад. Би ч ёстой пээ яанаа гээд. Тэгсэн нөгөөдөх маань “өө, би тийм жоохон охин уруу татахгүй. Үгүй” гээд зугатаад. Нээрээ амьдрал гэдэг. Ёстой хүнтэй ярьдаггүй бүрэг хүн чинь дурлаад ёстой аймаар болсон ш тээ. Хэд хоног царай зүс алдаад. Тэгж тэгж нэг уулзав аа бид хоёр чинь.

Н -Аанхан миний найз ийм гоё яриаг тасалмааргүй байна шүү. Хурдан гол юмыг нь ярь л даа юу юугүй буух нь ккк. Жолоочоо уучлаарай, нэг тамхи асаачих уу...

Х -Тэгээ тэг цонхоодоо л үлээгээрэй.

З -...Тэгээд манай ажил дээр нэг орой ирчихсэн зааланд сууж байна. Бид нар хоолоор дайлаад тэгээд бид хоёр чинь сууж үлдээд. Орой нь бас гарч нэг газар суугаад. Тэгсэн намайг нэг зөөлөн тэврээд “Чи нээрээ тэгээд намайг дагаад амьдарч чадах юм уу даа” гэсэн ш тээ. Би иччихсэн дуугүй толгой дохиод ккк. Тэгээд хэд уулзаж байгаад л нэг гэртээ орчихсон. Хүү төрөөд л... Ёстой нэг ч эрэгтэй хүн, үерхэл хайр гэж ярихгүй, мэдэхгүй явж байгаад өөрөөсөө ах хүнд дурлаад тэгээд л насны амьдралаа олчихсон доо.

Н -Тэгээд ар араас нь ойрхон гаргасан байхаа тэ. Миний найз амьдрал сайхан ш дээ.

З -Тнх ...Тэгээд л ёстой гэр орон үр хүүхэд гээд л хоёулаа зүтгэсэн дээ. Хоёулаа их баян болох гэж өөрсдийгөө зовоогоод яахав орон гэртэй, үр хүүхэд мөр бүтэн эрүүл байхад тэгээд болоо гээд л хоёулаа. Юм юмтай болоод ирэхэд л өнгөрчихлөө дөө.

Н -Зүгээрээ миний найз. Одоо чи хүүхдүүдийг нь сайхан явуулаад өөрөө сайхан гуниглахгүй явахад л цаад муугий чинь сүнс нь амарна.

З -Эхлээд ч мөн аймаар хэцүү байлаа шүү. Би чинь гандан хийд дээр хурал номонд сууж бүр хэд хоносон. Тэгээд нөгөө муу ээж ирээд чи бүр болохоо байлаа. Гэртээ бас маань уншиж болдог юм гээд.

Н -Нэлээн удаан өвдсөн үү тэ?

З -Бараг хагас жил өөрөө бол гайгүй гээд л байсан. Бүр өнгөрөөхөөсөө хоёр хоногийн өмнө хоёулаа нэг ажилд ухасхийчихээд ирье гээд байсан шүү дээ. Хөл дээрээ босч байгаад л өнгөрлөө.

...Нэг шөнө эргэж ирэх шиг болсоон. Шөнө унтаж байсан өрөөнд суугаад байх шиг санагдсан. Тэгээд өрөвдөөд нэг юм хэлээд ч байх шиг... ёоох ...би яг мэдрээд байсан.

Н -Сүнс нь гэрээ нэг эргэж ирдэг гэсээн. Тэгээд уйлж зовоод байвал явж чадахгүй байдаг гэсэн. Миний найз одоо сайхан тайван байх хэрэгтэй. Амьдрал болно ш дээ, сайхаан. Үр хүүхэд нь байна. Нээрээ би өвгөнтэйгээ Хөвсгөл явах гэж байгаа. Чи багыгаа аваад хамт яваач. Замдаа тэр Тайхар чулуугаар чинь нэг дайраад Хорго нуурыг чинь үзчихээд явья л даа. Чи одоо гэрт л сууж байгаа биз дээ.

З -Гэрт л байгаа, нээрээ тэгдэг юм билүү?

Н -Тэг тэг. Манай хүн тэг л гэнэ. Угаасаа дөрвүүлээ л явах гээд байгаа юм. Хамт явчихья ....

З -Анх танилцаж дассан газар нь очьё л гэж бодоод байсан ккк. Ийм амархан бүтчих гэж ...

6

Сайхан дурсамж болоод хагацал харууслын түүхээ найздаа ярьсан бүсгүйн найз нь 10-р хороололд эхлээд буулаа. Миний найз 13-нд гарна шүү... тэгээд утсаар ярья гээд хоёр найз бие биенийхээ хазар дээр нь нэг шоб хийлгээд саллаа.

6

Өнөөх хүүхэн ганцаараа үлдэж юм ч ярьсангүй. Сэтгэл нь сэргэсэн бололтой, “Хөвсгөл чинь хотоос хэдэн км гэх үү” гэж нэг асуугаад гэмтлийн урд байх байрны үүдэнд хүргүүлж “Болгоомжой яваарай, та их давхих гээд байдаг хүн байна шүү” гэж хэлээд буулаа. Дээш давхрууд руу нэг хараалаад орц руугаа ганцаараа удаан гэлдрэх бүсгүйг хараад элдвийн л юм бодлоо. Хайрлаж дасч, хатуу бэрхийг хамт туулж нэгэн насны амьдралын ханиа алдсан хүн ямар сайн байхав дээ. Яагаад ч юм тэр үед гэртээ халуун бүлдээ бушуухан очмоор санагдсан юм... Таксинд явахаар чих ч алт болох юм, хааяа даа сэтгэл ч сэмрэх л юм...

Үргэлжлэл бий.

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
аятунгаа:
2 найз хүүхний яриаг уншаад сэтгэл сэмэрлээ шүү сэтгэлийн хаттай сайн эмэгтэй юм шиг санагдлаа
2014-08-13
gogo:
hvnii 1 nasnii hani saihan shvvv hoowon sain bna daa gertee hariiidaaa
2014-07-24
зочин:
монголд ганцаараа өрх толгойлж буй бүсгүйчүүд дэндүү олон бна аа.зарим нь хань ижлээсээ хагацаж ганцаар үлддэг бол заримых нь нөхөрүүд амьд мөртлөө үхсэн мэт сураггүй болох юм.гэхдээ миний монголын бүсгүйчүүд сэтгэлийн хатуужилтай,тэвчээртэй,өөдрөг шүү.хоовонд амжилт хүсье.анхны дугаараас нь эхлээд алгасалгүй уншиж байгаа,
2014-07-15
beryl:
saihan boljee. hamgiin suuliinhiig un*d uilah shahlaa. manai unshigchid bugd saihan bayarlasan uu
2014-07-14
schuhmacher:
xureld!bayarlalaa.mon xoovon bolon bux unshigchidadaa bayarin mend xurgye!exlesen dugaaraas ni odiig xurtel unshij yavna daa!100-daxi dugaart uulzaj amjixgui ch setgel zurxeeree end xamdaa negddeg shuu!
2014-07-12
хүрэл:
мэнд,,, шүү яараад алдаж
2014-07-11
хүрэл:
сайхан наадацгааж байна уу таксичидаа хоовон толгойлогчтой аяатунгаа, бимаа, шумахер, юм үз, нараа гээд таксиг уншдаг та бүхэндээ баяр наадмын тэнд хүргэж байна алдсан хэдэн дугаара агүйцэд уншиж амжаагүй амьсгаа жаал дарагдахаар зөндөө сэтгэгдэл үлдээнээ одоо амжиж мэнд л мэдлээ
2014-07-11
usa -mgl:
sn bna uu .ih shn bichideg yum bna aa. nydend haragdtal .yag bodit amidral .ilyy dutuu hachir bhgyi.ih oroitoj olj unshlaa.odoonoos odor bolgon hyleej bgaa shyy. saihan naadaarai. naadmiin sonin saihanaas hyvaaltsaarai.
2014-07-10
sain uu:
sain uu hoovon,za bas l hotsorloo ytasnii dugaar uldeesend bayarlalaa za tegeed suuliin yariag un*d setgel emzeglev huuhnuud maani tevcheertei shuu dursamjaa gej hun tegeed l dursamj bolood l uldeh yumdaa aaviigaa odoo tiim bsan shuu ingedeg blaa geed yaridag shdee bid goe shuu aavtaigaa bhad....neeree hoovondoo durlaad unshih tusam huleegeed l kkkkkk
2014-07-08
ajilchin:
hoownd amjilt husie suuliin 2 naiz busguin yriag ih taalagdlaa.ingehed taxi gesen facebook ch ymuu group neewel yasiin ushuu olon hund hureh bh minii huwid l gehed sayhan l medsen iim niitlel gardgiig
2014-07-07
ажилчин:
энэ торд угнь ухаантаин улс тороо хиигээд улсын омчииг идэж уусан хулгаичуудыг нь улс торд оруулахгvи болчихбол монгол улс монч саихан. болондоо тэр цагт хоовон венз такси барисан щиг монч хол баиндаа энэ ториин хутгуурууд vхэж далд ороосои монголын заяа их юм даа 2016 сонгуулд ухаантаихан орчих юм бол бидны монголчууддаа аз жаргал оирхон болох болтугаи
2014-07-07
ажилчин:
энэ торд угнь ухаантаин улс тороо хиигээд улсын омчииг идэж уусан хулгаичуудыг нь улс торд оруулахгvи болчихбол монгол улс монч саихан. болондоо тэр цагт хоовон венз такси барисан щиг монч хол баиндаа энэ ториин хутгуурууд vхэж далд ороосои монголын заяа их юм даа 2016 сонгуулд ухаантаихан орчих юм бол бидны монголчууддаа аз жаргал оирхон болох болтугаи
2014-07-07
ажилчин:
энэ торд угнь ухаантаин улс тороо хиигээд улсын омчииг идэж уусан хулгаичуудыг нь улс торд оруулахгvи болчихбол монгол улс монч саихан. болондоо тэр цагт хоовон венз такси барисан щиг монч хол баиндаа энэ ториин хутгуурууд vхэж далд ороосои монголын заяа их юм даа 2016 сонгуулд ухаантаихан орчих юм бол бидны монголчууддаа аз жаргал оирхон болох болтугаи
2014-07-07
usukh:
bitgii davhiad baildaa
2014-07-07
болор:
сэтгэл эмтрээд явчихлаа. гэхдээ бүсгүйчүүд чанга хүмүүс шүү. яаж ийгээд л давж туулна. хоовонд нийтлэлийг унших тусам сайхан болоод байна шүү. амжилт.
2014-07-05
юм-үз/хоовонд/:
хоовоон, нэг зүйлийг асууж тодруулахын зэрэгцээ санаагаа хэлэх гэсэн юм. түрүүчийн дугаарууд дахь сэтгэгдлүүдээ гаргахаа болиод хаачихдаг нь ямар учиртай юм болоо гэж. уг нь, нээлттэй, урьдынх шигээ задгай байвал орох нэг нь ороод, уншигчдын хүрээ ихэсмээр юм. тэгээд ч олны хүч оломгүй далай гэдэг өв маань юу болохыг энэхүү сэтгэгдэл бичигчдийнхээ хүчээр үзүүлж харуулж нямжав гуайнханд өгснийг энэхүү сайтынхан ухаарч бодолцвол. хаахаасаа илүү улам л нээлттэй хэдэн биенийхээ хэл үгийг зөв ч бай буруу ч бай, эндүүтэй ч ташаатай ч , алдаатай ч мадагтай ч байг бодьгал бид бие биенээсээ ухаарал сэхээрэл авч зүй рүүгээ алхаж гишгэдгийг орхигдуулмааргүй л санагдах.
2014-07-04
юм-үз/хоовонд/:
сайн уу, хоовоон. чи "хандив-тэвнэ" дэлгүүрийн талаар бодолхийлж яваа бол, тэр тусмаа нилээд нухацтай бодолхийлж буй бол холбогдоорой. вм болгоод бүтээж босгоод ирэхийнхээ ажил хэрэгт орохын цагт нилээд л цаг нар орох байлгүйдээ. нэмээд, урсгал зардалд чинь,- тухайлбал наад зах нь цахилгааны мөнгө, татвар төлөлт гэхчлэн-,. ингээд хүсэл тэмүүлэл, хэрэг зориг тань шулуудаад юм болгоё гэх аваас өгөөж дэм болох л байх вийдээ, хүн зондоо. чи миний а-маил хаягийг мэдэхгүй гэх биш.
2014-07-04
юм-үз:
сайн байцгаана уу? найз бүсгүйчүүлийн яриаг сонсоод сэтгэл эмтрээд уйлчихлаа. бүсгүй минь, хань чинь үргэлж чамтай, сандарч тэвдэх явдал болж гараын цагт ханиа л дууд, -сэтгэлдээ-, хүрээд л ирнэ, ирэхийг нь ч чи биеээрээ биетээр мэдэж мэдрэх болно. эн бүсгүйн ярьсан "иэрх шиг болсон, мэдэрсэн гэдэг" яахын арагагүй л бий байдаг юм байналээ. ийм юмыг "итгэдэг", "итгэдэггүй", "байдаг", "байдаггүй" гэхчлэн амраглдаж мэтгэлцэх хэрэггүй дэмий санагддаг, ингэхдээ ч хэргийн гол бус. ердөө л, яахын ч аргагүй үнэхээр л биет бий буй байгаад байдаг юм байна гэдгийг мэдэж мэдэрсэн нь хаа сайгүй нилээдгүй л байдаг, тухайлахад маний хувьд л гэхэд бий буй байдаг гэдгийг мэдэж мэдэрсэн. сониноос, хоовон, зорчигч нараараа дамжин амь амьдралыг хөөрөлддөг та бүхэнтэйгээ ярилцах сайхан байдаг. маний хувьд, өөрт төрдөгөө сонинвмн-д сэтгэгдлээ бичвэрлэдэг, хэхэхэ, мангар, утгагүй, хүн ойлгохын аргагүй тэнэг тэнэг юм бичдэг, "сайн байцгаан уу" гээд л орж ирээд мангартдаг гэхчлэн аашлуулнаа, зарим нэгэндээ. гээд яахав оюу ухаанд минь орж төрж буйгаа сонсох нэгэн буй бол сонсог гэсэндээ л бичвэрлэх. амь амьдралын талаар оюу ухаанд буугдах нарийн торгон мэдрэмжийг нь ахуй төр гэдгээр нэгэн цогц цул болгон хумьж атгаад өгүүлж хэлж чадах аялгуу сайхан утга төгөлдөр үг олонтой монгол хэлээрээ л илтгэх ч өөрөөс минь болоод хүмүүст хүрч очдоггүй юм болвуудаа л хэмээн төрдөг.
2014-07-04
saraa:
yostoi goyo tuuh bna samsai sharhiraad uilchilaa yamarch hetsuu yum be dee amiddaa bie biee hairlaya
2014-07-04
tului:
zorchigch chini tanisan tokhioldol er ni garsnuu. muukhan zokhiolchiig daguulakhgui sain bichiimaa
2014-07-04
бимаа:
за тэр сүүлийн бүсгүйг уншаад нулимас гоожлоо, үеийн шахуу бүсгүй байнаь амьдралд нугарахгүй яваарай гэж хүсье.бас хоовонд ажлын амжилт, бүх уншигчиддаа наадмын мэнд. хүрэл ойрд харагдахгүй байна уу даа сургууль соёлоо дуусгасан болохоор өнөө орой сайхан нэг асарт сууж хөлбөмбөг үзэж германыгаа дэмжиж стрессээ тайлана даа
2014-07-04
baagii:
onoodriin anhniiunshigch bolloo. saihan niitlel boljee. uneheer sain saihan tuuh setgeld dulaan sanagddag shuu. hoovond amjilt...
2014-07-04
zolboo:
saihan tuuh bna yamar goe yum be. hulgui hairiin orchlond hul aldan durlahsan.. hoovon chamd amjilt husie..
2014-07-04