Задрал
2014-07-04

Монголын улс төрийн супер нэгдэл задарч байгаа юм байна. Үүний нэгдэл нь яаж явагдсан билээ. Улс төрийн замналаараа бол АН анхнаасаа үхрийн бөөр шиг сүлэлдсэн олон намын нэгдэл гэдэг. Олон намууд нэгдсэн ч эхнээсээ намыг бүрдүүлж байсан гарал угсаа өөр фракцуудын тэмцэл байнга явагдсаар ирсэн. Монгол улсын төрд нөлөөтэй хүчтэй байсаар ирсэн улс төр бизнесийн бүлэглэлүүд  МАНАН болох үеэс түр зуурын эв нэгдлийг, нам дамжсан супер шинжийг олж эхэлсэн байдаг.

7

Энэ нь нэгдэл нь эргээд задарч ашиг сонирхлын зөрчил нь дээд цэгтээ хүрч АН-ыг төрийн эрхэнд 2 дахь удаагаа гарсан энэ үед нь задралын ирмэгт авчирч байх шиг байна. Сүүлийн нэг жилд хүчтэй явагдсан фракцуудын зөрчил шуурганд Ерөнхий сайдын фракц сэлүүрээ авч үлдсэн ч зүг чигээ алдаж эхэллээ. Хавраас халж эхэлсэн фракцуудын тулаан Засгийг засаглах үндсэн ажлаас нь холдуулж эдийн засгийн болоод бусад хямралыг цаагуураа улам бүр даамжруулах хөшүүрэг боллоо. Ард түмэн амьжиргаа нь муудаж туйлдаж байвч одоохондоо наадмын сураг, томчуудын нанчилдааныг харж түрдээ зугаатай байна. Ерөнхий сайд фракцуудтайгаа тохироо, яриа хийсээр Засгийн газраа бүтэн авч үлдсэн ч цаадуул нь сэтгэл ханамжийн баталгаагүй гэдгээ харуулж дахин хөдөлж эхэллээ. Хаваржин чуулганыг гацаан байж Засгийн газрыг дэнчигнүүлсэн улс төр энэ зундаа амрахгүй байсаар намар нэг юм дуулгахаар шийдсэн бололтой байна.

7

“Надад тулах цэг өгөөч, тэгвэл би дэлхийг эргүүлье” гэж Архимед хэлж байсан бол наад нарийн царигаа болихгүй бол улайрах байтугай юм болгоно гэсэн Х.Баттулга гишүүний мэдэгдлүүдээр монголын нэг өдрүүд халж байна. Сайдын дээлээ тайлж, эвхэж тавихдаа л энэ улстөрч дараагийн алхамаа тооцсон байж таарна. АН-даа ад болчихоогүй ч дэм болохгүй харагдаад байгаа Женкогийн алхамууд урьдчилан таамаглаж болохооргүй тэсрэлттэй явагдаж байна. Түүний хийж байгаа зоримог итгэлтэй мэдэгдлүүд нь төр засагтаа итгэл сул, гундуухан байгаа олон нийтэд  хүчтэй хүрч, нөлөөлж чадаж байна. Нарийн царигийг эцсээ хүртэл эсэргүүцэх Х.Баттулгын тууштай байр суурь нь эх оронч хүний үг байсан уу, тодорхой эрх ашигт байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах юм. Хэдийгээр хоёр тал бүдүүн нарийн царигийн сайн муугийн талаар хэвлэлээр цуврал хичээл явуулсаар байгаа ч олон нийт аль нэг сонголт дээр туйлшрахгүй эргэлзсэн хэвээр байна.

7

Үйл явдлын өрнөлийг харахад цариг дээр рингэний нөгөө талд зогсч байр сууриа илэрхийлдэг тал чив чимээгүй байгаа нь сонирхол татаж байна. Тоглоомоо булаалгасан хүүхэд л уйлахаас булаачихсан хүүхэд барагтай бол уйлдаггүй, өөр өрөө рүү ганцаараа тоглохоор гүйж байгаа л харагддаг. Үүнтэй адил зүйл болж байж ч магадгүй.

Яагаад ч юм юманд оройлж, аливаад байр сууриа яаран илэрхийлэх дуртай гишүүд нам гүм, амаа хамхисан байдалтай чимээгүй байна. Бие даагч нарыг эс тооцвол бараг бүгд аль нэг бүлэглэл фракц үгүй дээ л нөлөөтэй хэн нэгний хараа дохионд байдаг гишүүдийн хувьд энэ хаврын даалгавраа биелүүлсэн “нэмж хэлэх үг алга” гэдэг болсон ч байж магад.

7

Өнөөдрийг хүртэлх улс төрийн хүрээнд өрнөөд байгаа зөрчил хоёр гишүүний төдий бус, хоёр царигийн маргаан төдий бус цаанаа өнөөх л улс төрийн намуудаар жийргэвч хийж төрд, төсөвт гар дүрсэн фракц бүлэглэлүүдийн дайн болж байгаа нь тодорхой. Үүгээр хөөх юм бол монголд нүүрлээд байгаа эдийн засгийн, засаглалын, бүтцийн гэсэн олон төрөлт хавсарсан хямрал нь явсаар улс төрийн намуудын буруу замнал завхралаас үүдсэн болохыг харж болно. Энэ нь явсаар асар их мөнгөний дарамт, жалга довны хуваагдал бий болгодог сонгуулийн тогтолцоо, /можаритор систем/ түүний давж гарах гэж маш эртнэээс өр мөнгөнд барьцаалагдсан улстөрчид тэдний харьяалах намууд буруу жишгээр будаа тээсээр өнөөдөр онолын болоод үзэл баримтлалын хувьд орших чадваргүй мухардалд ороод байгааг харуулж байна.

7

Өнөөдөр бодит байдал болсон засаглалын хямралаас яаж гарах юм бол. Үндсэн хуульд шургуулсан өөрчлөлтийг засаж, Улс төрийн намуудын санхүүжилтийг ил нээлттэй, олон нийтийн хяналттай болгоогүй цагт хямралууд үзүүр үгүй үргэлжлэх нь тодорхой байна. Хэдийгээр усыг нь шахсан удаан хугацааны хөгжлийн хөтөлбөргүй ч өмнөө тавьсан энгийн бодлого зорилтоо ч хэрэгжүүлэх чадамжгүй болтлоо төр сулраад байна. Энэ байдалд хүргэсэн гол хүчин зүйл нь баялгийг хуваан захирсан, бүх шатанд улс төрийн болон эдийн засгийн нөлөөгөө тогтоосон нам дамжсан бүлэглэл фракцууд гэдэг нь одоо тодорхой боллоо.

Мөнхийн дайсан нөхөр байхгүй ганц эрх ашиг, мөнгө үйлчилдэг дүрэмтэй фракцууд нь жоохон шилгээхэд л засаг ганхаж байна. Юм хийх гэсэн санаачлагатай, өр зээл тавьсан ч бүтэээн байгуулалт хийчих мөнгөтэй байгаа Засгийн газар фракцуудынхаа дотоод зөрчилд хэмлүүлсээр живж болохоор болоод байгааг бид харж байна. Энэ хаврын чуулганаар уначихалгүй бүтэн үлдсэнийхээ горыг Засгийн газар одоо дахиад амсаж байна.

7

Монголд улс төр, бизнесийн супер нэгдлийн задрал явагдаад эхэлчихжээ. Нийгэмд аливаа нэгдэл, задрал үйл явц нь урьдын үр дагавар шалтгаалцал бас зарим тохиолдолд нийгмийн захиалга байдаг. Гэхдээ энэ удаагийн супер нэгдлийн задрал бол урьдын МАНАН задрахаас тэc өөр зүйл, процесс. МАНАН бол халамжийн амлалтаа нийлж аргалах улс төрийн заль байсан. МАНАН бол хоёр нам хэн хэнийгээ бодсон сонгуулийн шинэ хуулийг батлах үндсэн үүргээ биелүүлээд цаг нь болоход хэн хэн нь гомдолгүй салах тохироотой нэгдэл байсан.

7

МАНАН бол эцсийн дүндээ улс төрийн ашиг хонжооны тохиролцоон дээр суурилсан нэг нэгнийгээ хаахгүй бас хохироохгүйгээр баялгийг хуваарилах бүлэглэлүүдийн тохиролцоо байсан харагдддаг. МАНАН гэх энэ нэгдлийн улс төрийн үр хөврөл нь “жагсаалтын” гэх тодотголтой Их хуралд орж ирсэн бүлэг фракцын төлөөлөл элч гишүүд байна. Одоо ч төлсөөр байгаа 360 сая ам.долларын зээл байна. Энэ нэгдлийн гацаанаас гаргасан гэдэг Оюутолгойн төсөл нь одоо жинхэнэ гацаанд орчихоод байгаа. Гэхдээ МАНАН бас тэмдэглэгдэх гавьяатай. МАНАН бол монголд улс төрийн намууд нь үзэл баримтлалгүй, уралдуулах бодлогогүй, сонгуульд тэсч үлдэх эцсийн зорилготой, цөөхөн том баячуудын халаасны компани мэт болж жижгэрсэн болохыг ил тод харуулсан юм.

7

Өнгөрсөнөө мартсан хүн түүнийг давтах тавилантай гэдэг. Өнгөрсөн үеэсээ ухаараагүй хүн тэр замаараа дахиж заавал алхдаг гэсэн утгатай энэ үгийн үнэн одоо бидэн дээр ирээд байна. Бид улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгож тэднийг бүлэг фракцаас хамаарсан санхүүгийн боолчлолоос нь чөлөөлөөгүй цагт чөтгөрийн тойрогт орсон мэт хямрал зөрчил дунд байсаар байх юм байна. Энэ л өнөөгийн бүх болохгүй бүтэхгүйн гол асуудал болоод байх шиг байна.

8

АН зөвхөн ардчилагчид бус, МАН төв түвшин, тогтвортойдоо ч биш, Ногоон нам байгальд хайртайдаа ч биш, МАХН шударгадаа ч биш. Бүх эрх ашгийг атгах,  онцгой нөлөөлөл тогтоох, түүнийг  даган босох мөнгөний урсгалыг хянахын төлөөх бүлэглэлүүдийн гарт манай засаг төр бүрэн орчихжээ. Тийм болохоор олон үнэн, олон эх орончид бий болж дунд нь бид төөрөлдөөд байна.

7

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
д.өлзийбат:
улс орны царай,өнчирсөн ишигний дайтай болчихсон мэт,ард иргэд нь өлөм долом,амь зогоож байна,амьд явхад бэрхшээл саад явах тусам ,өдөр тутамд бүдчээтэй тохиож байна,хаана байна,улс орноо улс шиг улс болгоно гэсэн гоё үг яасан бэ?амьдрах чадваргүйдээ шалдаанд орчихсон мэт сэтгүүлч маань үнэн төрхөөр нь бичсэн байх гэж бодож байна,бидний амьдрал,миний одоо цагт амьдарч байгаа байдал маань нэн төстэй,төрийн мяндагнуудад итгэж санал бодлоо монголчууд маань шүтэн биширч өгсөн нь ойлгомжтой,гэтэл дээрхи зүйлийг уншаад үнэхээрийн өөртөө барга гашуудал зарлах шахлаа,ээ_бурхан минь ээ?одоо бид чинь та нарыг шүтсээр байхуу? яах вэ? хариу авмаар сонсмоор байна,ихэнхи нь мөнгөжиж ,хөрөнгө чинээтэй болчоод ард байгаа жирийн иргэдээ тоохгүй л,өөрсдийгөө зузаалаад байгаа юм биш биздээ.төр улсаа удирдаж чадахгүй-дотоодын хэрүүл амандаа зууралдаад баймааргүй байх юм,юм бол болгон төрийн албанд ажиллаж байгаа мяндагтнууд авилагатай тэмцэх газрын хаалга татах талд яваад байх шиг,мөн тэрчлэн монгол улс орны минь газрын зурга хятадын газрын зурга дээр нэг муж болгоод зурчихсан байх юм,2014 оны 07 сарын05-ны өдрийн 03 цаг 05 минутад нэгэн сайтад таван жилийн дараа монголыг бнхау-ын нэг муж болгон зарлана гэнэ үү? нэртэй нийтэлүүдийг уншаад хувьдаа бие арзайж сэтгэгдэл төрүүлэж эмзэглэл төрүүлэж хор шар хүргэж бухимдал үүсгэж .энэ нийтлэлийг олон иргэд уншиж эмзэглэл,эрэгцүүлэл төрх нь хувь хүнээсээ шалтгаалах байх,харин хужаа нарын цусны төрлийн хүмүүс баярлах биздээ,энэ мэт нийтлэлийн мөрөөр төрийн түшээд нар нэгийг бодох цаг хаяанд ойртож буй,сэрх цаг болжээ,бие даасан тусгаар тогтносон монгол улсаа улс шиг болгоод аваад явах .....аавын хүү,ээжийн охин байж л таараа,чухам хүү хэзээ хэдүүд төр засгаа хүлээн авах болоо,гагцхүү бидний ухаалага,мөнгөний сонголтгүй,,шудрага ,сонголт л аврах буйзаа. харин ташрамд сонирхуулахад нэгэн сайтад жишээ авмаар нийтлэлийг уншлаа,тэр нийтлэлд, латин амеркийн орнуудын нэг болох урагвай улсын ерөнхийлөгч чиг тийм ерөнхийлөгч монголд минь заяагаасай,яасан гоё юм бэ? урагвай улсын ерөнхийлөгч хосе альберто мулика кордино шиг байгаасай,энэ хүн улс орныхоо хамгийн ядуучуудад цалингаа барга бүрэн зарцуулчдаг,олон давхар орд харшид амьдрах сонирхолгүй ,жирийн байранд амьдарч ногоо тарьж,усаа өөрөө зөөж,иргэдийхээ дунд амьдардаг нэгэн сайхан ,өдгөө 76 насыг зооглож яваа буурал өвгөний жишээтэй,үүнийгээ байлаа гэхэд хөрөнгө мөнгө,хээл хахуултай бүү холбогдооч дээ, улс орноо өөд нь өөдрөг авч яваасайдаа гэж сэтгэл зүрхээ зөөлрүүлэн дэвтээхийн тулд,тэсч ядан бичлээ.сэлэнгэ аймаг шаамар сум хижээл насны д.өлзийбат
2014-07-06

зочинмонголоо:
унэн бичжээ баян ядуугийн туйл болохоор хамгийн ядуу улс болдог
2014-07-06
erliiz :
erliizuud ch uul ni naa*gaa ihevchlen elegtei bdag uchir ni hytaduud erliizuudeee ashiglaj ashiglaj haydag l daaa erliizuud chini dotor gazaraaa unegui bdag yumaa mongold bol yag l mongol hun shig erh tegsh bdag
2014-07-06
улс орон нэг л унасан шинжтэй болж:
ан хятадын эрх ашгийг хамгаалагч гэж ард түмэн ойлгодог болж. тэгээд ч эрлийзүүд нь толгойд нь гараад суучихаж гэнэ үнэн үү?
2014-07-06
zochin:
ugaasaa manaih shig uls orond ene olon namin sistem hereggui sanagddag. gehdee eniig halchihval bas jalag dovni uzelk ni hugjuud ireh baihdaa
2014-07-06
bold:
battulgagiig magtahchaan ayadsiimaadaa, tesrelttei ch geh shig, ha ha ha , wtf
2014-07-05
lol lol:
orosiin tagnuul tagnuuliin ajilaa sain hiij baih shig bna duu.archaagyi heden gishyyd ni medseer baijiij youch hiihgyi youmaa lol.ene battulga uurtuu heden tsaasnii ashig harj baigaad mongoliig maani ukrain shig bolgoh vii dee.
2014-07-05
irgen:
ene nam bol nam bish heseg bvleg ideh gesen hvmvvsiin buugnurul
2014-07-05
оргой:
ийм задрал гарна гэж их мөрөөдөж байх шиг байна энэ удаа энэ сонгуульт хугацаагаа дуусгах нь дуусгана харин шинэ хүчин дахиж ийм эрээвэр хураавар хүмүүс цуглуулбал нэгдэл хүч ололт гаргах гэдгийг ард түмэн нам нэгдлүүд сайн мэдэж авлаа тэгээд ч ард түмний нэр барьж хоолойгоо шахаж дуугардаг хүмүүс хэн ч биш ашиг сонирхолын хүмүүс байдаг юм байна одоогийн засгийн газар маш том өөрчлөлт эхлүүлж зөв замд оруулах шиг боллоо ман бол хэдхэн хөрөнгөтэй хүмүүсийн нэгдэл гэдэг нь тодорлоо бусад нам эвсэл хуучинаа мөрөөддөг хууччуул тэднээс юу ч гарахгүй энэ ардчилалын угшилаас зоригт хүмүүс гарч ирвэл цаашаа сайжирна бусад нь хамаагүй маш боломжийн эхлэл бага ч гэсэн гарсан ард түмэн энэ замаар явах зөв гэж мэдэрсэн дахиад хууртаж хуучцуулаа тавибал энэ их олдсон боломж цааш явах боломж нурж хүмүүсийн сүүлчийн боломж гаргаж бүр баларна
2014-07-04
ffffffff:
odoo udahgui ene uls torchid xoorondoo alalcaj exlex baix daa,shunalaa gej,amar tavan amidral chuhal daa teneguudee
2014-07-04
тоглоом тоотой нь дээр:
нэг сайхан улс терийн цунами болно биз дээ!!!! ямар заяа нь хаячихсан ард тумэн биш!! ямар сармагчин биш теерехгуй шуу
2014-07-04
zaluu:
ene olon hereggui namuudiig bugdiig n tatan buulgaj eurunhiilugchiin zasaglaltai bolohoos naash ene tamiin togoonii ulger urgeljilseer baina...
2014-07-04
иргэн :
улс төрчид уралдаж идэж уусаар манай төрийн тогтолцоо ийм л түвшинд хүрсэн. эд энэ тогтолцоог эвдэж чадахгүй, хамгаалахын төлөө зүтгэнэ. монголын амьдрал нэг хэсэгтээ энэ манангаас гарч чадахгүй болжээ.
2014-07-04
shi jin fin :
bi mongold ailchlah uyeeree tanai alban tu*ltanguudad ediin zasag boloood uls turiin hariltsan ashigtai erh tegsh oroltsoh bodit sanaluudiig tavisaan ji*elbel tanai nutag deeguur hiin hooloi damjuulah geh met getel yu bolson geech sertsgee mongolchuudaa arhi bitgii uu ... darga nar chini ta teguul nadtai yaj yarih yum bee genee bi gaihaad oilgosongui getel orchuulagchiin tsarai uns shig bolloo bi ch oilgov chamd ihiig ugnuu l gelee uur yu ch gehev iiim l bna odoo iim hulgaichuudaasa l salah talaar bich bayrhuu mini yag ene deer chinii bichsen tanaid yamar heregtein

baagii:
ан зөвхөн ардчилагчид бус, ман төв түвшин, тогтвортойдоо ч биш, ногоон нам байгальд хайртайдаа ч биш, махн шударгадаа ч биш. бүх эрх ашгийг атгах, онцгой нөлөөлөл тогтоох, түүнийг даган босох мөнгөний урсгалыг хянахын төлөөх бүлэглэлүүдийн гарт манай засаг төр бүрэн орчихжээ. тийм болохоор олон үнэн, олон эх орончид бий болж дунд нь бид төөрөлдөөд байна. ene ih taalagdlaa. unendee tiim l bgaa.
2014-07-04