Хойд Солонгос богино болон дунд тусгалын хоёр пуужин харвасан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Өмнөдийн тагнуулын мэдээлсэнээр “Өнөөдөр үүрийн 4.00 цагт богино тусгалын пуужинг баруун мужаас харвасан. Мөн 20 минутын дараа дахин дунд тусгалын пуужинг Солонгосын хойг руу харважээ. Тус пуужин хойгийн эрэг орчимд туссан” гэсэн байна. Ингэснээр хоёр долоо хоногийн дотор хойдууд дөрвөн пуужингийн туршилт хийв.
Харин Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чунг Хонг-вон Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд шаардах бичиг явуулсан гэж “Чосон ильбо” сонинд бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Хойдын удирдагч Ким Чен Ун дэлхийг заналхийлж байна. Ерөнхийлөгч Пак Ын Хэ хойдын удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Тэр юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр дайралт хийх нь хэтэрхий аюултай” гэж хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |