Үхрийн махны үнэ 1.4-1.8 хувиар өсчээ
2011-12-15

12 дугаар сарын эхний хоёр долоо хоногийн дундаж үнийг 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 2.0-2.3 хувь, үхрийн махны үнэ 1.4-1.8 хувь, ямааны махны үнэ 2.8 хувиар өссөн бол, адууны махны үнэ тогтвортой байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.5-1.6 хувь, үхрийн махны үнэ 0.8-1.2 хувь, ямааны махны үнэ 0.6 хувь, адууны махны үнэ 1.0 хувиар өссөн байна. Мөн 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4188 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4763 төгрөг, ямааны мах - 3340 төгрөг, адууны мах – 3517 төгрөг, хонины цул мах – 4317 төгрөг, үхрийн цул мах – 5375 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин