Яаралтай тусламжийн ээлжит цахим хурал болов
2014-07-25

Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн 10 дахь удаагийн цахим хурал өчигдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо. s Тус хуралд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Оюунбилэг, Л.Оюунтунгалаг, Ж.Амарзаяа, П.Тогтохжаргал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Ш.Мөнгөн-Өлзий, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар оролцов. й Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Дундговь, Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Булган аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжид ажилладаг эмч, мэргэжилтнүүд оролцлоо. й Хурлын эхэнд яаралтай тусламжийн тасгийн 14 хоногийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, Багануур болон Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн яаралтай болон түргэн тусламжийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонссон юм. Үүний дараагаар ЭМЯ-ны ЭТХ-ийн мэргэжилтэн Ч.Баярмаа Эрүүл мэндийн сайдын 2014 оны 222-р тушаалаар баталсан Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны ажиллах журам, ажил үүргийн хуваарь болон яамны ЭТХ–ээс Эмнэлгийн яаралтай тусламжийн талаар 2014 оны эхний хагас жилд хийсэн ажлуудын биелэлтийг танилцууллаа. бй alt Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Ш.Мөнгөн-Өлзий, Зүрхний яаралтай тусламжийн өнөөгийн байдал, үзүүлж буй тусламж, үйлчилгээний арга, хэлбэрийн талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд алслагдсан дүүрэг, аймгууд хэрхэн хурдан шуурхай өвчтөнг мэдээлэх, тээвэрлэх, холбогдох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна яаралтай тусламжийн тасагт байвал зохих “Crush cart” бүрдлийг онцолж, Сэлэнгэ аймагт зүрхний хурц шигдээсээр өвчтөн нас барсан тохиолдолтой холбогдуулан яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгөв. й Үүний зэрэгцээ урин дулааны улирал болж байгаатай холбогдуулан иргэдийн амралт эхэлсэн нь улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага тэр дундаа осол, гэмтлийн дуудлага нэмэгдэх болсон байна. Тиймээс орон нутаг, аймгийн замд осол, гэмтэл гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж, эмнэлгийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд сануулав. й П.Наран
Shuud.mn
Сонин хачин