Баян-Өндөр сумын 20 жилийн ой өнөөдөр тохиож байна
2014-07-28

Энэ жил 100 орчим сумдын тэгш ой тохиож байгаа бөгөөд үүнээс дийлэнхи 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм. Аймаг сумдын ойн баяр зургаадугаар сарын дунд үеэс эхэлсэн юм. Энэ сарын сүүл болон ирэх сард ойн баяр, цолны мялаалга наадам  тэмдэглэх сумдыг танилцуулж байна.

й

Булган аймгийн Хан уулын тахилга буюу манлай уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-нд болно. Тус мялаалга наадмын үеэр Булган аймгийн шигшмэл хурдан морьдыг тодруулах уралдаан болох юм.

ы

Говь-Алтай аймагт хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэж байгаа аж. Тодруулбал, Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад 14 сум 90 жилийнхээ тэгш ойг ирэх 8-р сарын 1-3-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлнэ.

й

Дорнод аймгийн Халхгол, Дангийн Цагаан уулын тахилга наадам наймдугаар сарын 16-17-нд болох ажээ.

й

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 жилийн ойн энэ сарын 28-29-нд болно.

й

Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор, Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам ирэх сарын 8-нд ганцхан өдөр болно.

й

Сэлэнгэ аймгийн Мандал сум ирэх сарын 1-2-нд тус тус түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх юм.

й

Увс аймгийн Зүүнхангай, Завхан, Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн наадам долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 4-ний хооронд болох аж.

й

Ховд аймгийн Цэцэг сумын 90 жилийн ойн наадам ирэх сарын 3-4-нд, Зэрэг сумын баяр наадмын тов одоогоор гараагүй.

й

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин