Жонни Депп хуримаа хойшлуулжээ
2014-08-03

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп болон загвар өмсөгч Эмбер Хёрд нарын хурим ирэх жилийг хүртэл хойшилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэдний ойрын эх сурвалжийн мэдээлсэнээр Жонни Депп ийм шийдвэр гаргах болсон нь хардалтаас үүдэлтэй гэж “Hollywood pos”t сонинд ярьжээ.

Өдгөө Эмбер Хёрд “Аддероллын тэмдэглэл” гэдэг нэртэй кинонд гол дүр бүтээж байгаа юм. Эл бүтээлд Жэймс Франко тоглож байгаа юм. Тэрбээр хамгийн сүүлд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг шоглосон “Kim Jong Un” кинонд гол бүтээсэн билээ.

1

Эмбер Хёрд Жэймс Франко нар саяхан Лондон хотын төвөөр кино багийнхны хүсэлтээр болзож, хамт кино үзсэнээс болж Жоннигийн дургүйцлийг хүргэсэн гэнэ. Мөн жүжигчин залуу энэхүү үйл явдлын дараа блогтоо “Харамсалтай байна. Эмбер хонгор минь дараа амьдралдаа эхнэр нөхөр болцгооё” хэмээн бичсэн нь тэднийг хуримаа хийхээ болиход хүргэсэн хэмээх таамаг дэвшүүлж байна хэмээн “Forever” сонин бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин