Билл Горман нутаг буцах нь, Millenium IT чинь хаана байна?
2011-12-16

Монголын Хөрөнгийн Биржийн Ерөнхийлөгч гэж бидний ойлгож ирсэн Билл Горман эрхэм нутаг буцах гэж байгаа гэнэ. МХБ-ийн ТУЗ болон хамт олноос гаргасан мэдэгдэлд  “Лондонгийн Хөрөнгийн Биржээс Монголын Хөрөнгийн Биржид зөвлөхөөр томилогдон ажиллаж буй ноён Билл Горман хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж дууссан тул түүний ажиллах хугацаа дуусгавар боллоо.  12 сарын 21-ны өдөр тэрбээр  нутаг буцна.   Ноён Горманы хийж бүтээсэн ажил үйлс, хувь нэмрийг чин сэтгэлээсээ өндрөөр үнэлж байгаагийн ялдамд түүний цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсч байна” хэмээсэн байгаагаас үзэхэд Билл Горман ерөнхийлөгчийн статустай байгаагүй нь ойлгогдож байна. Уг нь  Билл Горман эрхэм өөрийгөө ерөнхийлөгч гэж ойлгоод л хэвлэлийнхэнд ярилцлага сэлт өгч байв шүү дээ. Тэгтэл нэг иймэрхүү юм болж.  Сонирхолтой нь, Лондонгийн хөрөнгийн биржийн хувьцааны анхдагч зах зээл хариуцсан захирал Трейси Пиерс Улаанбаатарт ажиллаад буцаж байгаатай давхцан ийм мэдээлэл гарч байна. Тэгэхээр Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн салбарт гуч гаруй жил ажилласан, Армен, Украйн, Энэтхэг, Вьетнам, Македони, Египет, Хятад зэрэг дэлхийн дөч гаруй улсад ажиллаж байсан туршлага арвинтай эрхмээ  Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд сэтгэл гарган ажилласан гэж үзээд буцаан татаж байгаа юм болов уу гэж харъя. Гэтэл ноён Билл Горман хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж дуусаагүй байдаг. Ингэж хэлэхийн учир нь Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгчөөр өнгөрсөн хугацаанд ажилласан тэрбээр  Хөрөнгийн биржид шинэ электрон систем суурилуулах ажлыг хариуцаж ажиллаж ирсэн. Түүнийг хариуцсан ажлаа дуусгаад нутаг буцах гэж байгаа гэхээр нь Монголын  Хөрөнгийн биржид шинэ электрон систем суурилуулаад дуусчихаж гэж баярын сэтгэл эрхгүй төрөв. Улмаар Монголын хөрөнгийн бирж руу утас цохиж тодруулахад:  “Шинэ электрон систем суурилуулах ажил дуусаагүй” гэсэн мэдээллийг Олон нийттэй харилцах албанаас нь өглөө.  Билл Горман эрхэм уг нь Millenium IT компанийн технологи буюу арилжаа, төлбөр тооцооны шинэ систем суурилуулалтыг энэ оны есдүгээр сарын сүүлч гэхэд холбоод дуусчих байх,  арванхоёрдугаар сард системээ бүрэн холбож дууссан байна хэмээн хагас жилийн өмнө ярьж байсан. Улмаар Монголын Хөрөнгийн Биржийн систем бүрэн автомат болно гэж байсан ч, тендертэй холбоотойгоор удааширч болох тухай мөн ярьж байсан. Он дуусахад 10 гаруй хоног үлдээд байхад шинэ технологио суурилуулаагүй байгаагаас үзэхэд тендер гацаагаад байх магадлалтай юм.  Хэрэв шинэ электрон систем суурилуулах ажил дуусч байгаа юм бол гардан хариуцагч эрхэм  Билл Горман эрхэм албан ёсны нээлтэнд нь оролцох учиртай биз. Тэгэхээр 21-ний өдөр түүнийг буцахаас өмнө шинэ системтэй болсоны баярын өдөр тохиох нь уу гэсэн хүлээлт үүсч байгаа ч, биржийн байр суурийг эхэнд хүргэснийг уншигч та мэдэж буй. “Millenium IT” компанийн захирал Антони Виерсинг Лондоны металлын бирж, Америкийн АMEX,  Бостоны хөрөнгийн бирж гэхчлэн  дэлхийн 22 хөрөнгийн биржийн арилжаанд ашиглагдаж байгаа өөрийнх нь  программыг ашигласан  автомат  арилжааны системд өдөрт дунджаар 300 мянган удаа арилжаа хийж, гурван их наяд ам.доллар босгож байгаа тухай хэлээд буцаж байсан.  “Millenium IT” программыг дэлхийн хамгийн хурд сайтай системд тооцогдож байгаа хэмээн хэлж байсан. Тэрчлэн бид  МХБ болон ЛХБ-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу интернэтээр 24 цаг арилжаалах системтэй болох гээд л хүлээгээд суугаа. Гэхдээ Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв нь Монгоын хөрөнгийн биржээс тусдаа байгууллага учраас тулгамдсан асуудал бий талаар яригдаж ирсэн. Ерөнхийдөө Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржийн зөвлөгөөний дагуу явж буй.  Ерөөс энэ шатанд ҮЦТТТХТ нь Монголын хөрөнгийн биржээс тустай байх уу харьяа байгууллага байх уу гэсэн асуултанд хариулах тодорхой зааварчилгаа байхгүй байгаа талаар ТУЗ-ын дарга эрхэм нь хэлж байсан. Мэдээж, Эрдэнэс Тавантолгойн 15 тэрбум ширхэг хувьцааныхаа 30 хувийг цэвэр арилжаанд оруулах гэж буй, Их Британид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой пи эль си” гэж компани байгуулахаар болсон  манай тухайд хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийнхээ нүүр царайг өөрчлөх зайлшгүй шаардлага болоод хүлээлт хүчтэй хэвээр байна. Ямартай ч,  Монголын хөрөнгийн биржийг шинэ шатанд гаргахад тушихаар байгаа тээг нь хууль, эрх зүйн таагүй орчин байна гэж тайлбарладаг Билл Горманаа Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ынхан албан ёсоор үдэн явуулж байна. Тиймээс Билл Горман нутаг буцах нь, Millenium IT тэгээд хаана байна вэ? гэж л асуух хэрэгтэй болох нь. Э.Болор
Shuud.mn
Сонин хачин
chi ingej reklam hiij baihaar http://www.lavlah.mn deer orood burtguulchiheech unegui bas neg doloo honog nuuren deeree unegui tavij ugch baina lee
2011-12-18
БНХАУ-аас барилгийн материал,хаалаг,цонх, жижиг дунд үилдвэрийн тоног төхөөөрөмж, цай хэвлэл, баглаа боодол гэх мэт таны хүссэн бүх нд зуучилна мөн бизнисийн хамтрагч олж өгнө Zuuchlal_hutuch@yahoo.com utas 98306334
2011-12-17
15 say dollar avaad yu ch hiihgui alga hiichiheed bucaj baih shiv dee.
2011-12-17
ene eruusuu yamar ch undeslelgui, hiij bgaa ajliig uguisgesen, setguulchdiin heldgeer bol tenger harsan bichleg bna
2011-12-17
hehe
2011-12-17
Umaa medehgui Batsaan (Altai) tavsan um chin tegnee tegne. Hunii am harahaas uur zuilgui nuhur baina bilee. Zaluu hun baij aimhai erch muutai..
2011-12-17
hurdan ariljaagaa ehluulmeer baih yum, manaihan dahiad l gar dureed tusul nereer ajliig ni gatsaachihaa biz.
2011-12-16
chi ch bas
2011-12-16
chi ingej reklam hiij baihaar www.lavlah.mn deer orood burtguulchiheech unegui bas neg doloo honog nuuren deeree unegui tavij ugch baina lee
2011-12-16
hehe
Office-n GOLF-n ij burdel Tani Office-t zaaval baih zuil,busdad ogoh tansag saihan beleg shuu.Une 130000-250000tog.GRAND Plaza-STAR SPORTS delguur.Utas:99193887
2011-12-16
chi ch bas