Монголын хөрөнгийн зах зээлийг Лондонд сурталчилна
2014-08-04

Дэлхийн санхүүгийн зах зээлийн төв болох Лондон хотод “Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 9-ны өдөр болох энэхүү арга хэмжээг Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Монголын хөрөнгө санхүүгийн зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэхэд арга хэмжээний зорилго оршиж байна. Мөн уг өдөрлөгийн үеэр Монголын аж ахуйн нэгж, компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид давхар бүртгэх аж.
б
В.Бат

Shuud.mn
Сонин хачин