Өргөмжит консулд экзекватур гардуулжээ
2014-08-05

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өчигдөр Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Г.Амартүвшинд экзекватурыг гардуулан өгөв. Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консулд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд нь амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцжээ.

Shuud.mn
Сонин хачин
быөыбө:
өргөмжит консулд өгзөгбаатар гардуулжээ
2014-08-05