Үнэт цаас гаргах шаардлагагүй гэж үзлээ
2011-01-20

2010 оны 4 дүгээр саын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эгүүлэн татахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

2010 оны төсвийн жилд 170 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж төсвийн алдагдал болон улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг нөхөхөөр төлөвлөж байсан. Гэвч 2010 оны эхний 11 сарын төсвийн гүйцэтгэл, 12 дугаар сарын хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс харахад энэ онд үнэт цаас гаргах шаардлагагүй болжээ.

2009 онд Монголбанкинд арилжаалсан 230 тэрбум төгрөгийн 4 төрлийн үнэт цаас нь 365 хоногийн хугацаатай, хоёрдогч зах зээлд арилжаалагдах боломжтой байв. Үнэт цааснуудын эргэн төлөлтийг хугацаанаас өмнө, хүүгийн хамт эргүүлэн төлж байгаа бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 33 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болоод байна. Үлдэгдлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн төлөх юм.

Н.Цэндээ
Shuud.mn
Сонин хачин
зөв
2011-10-25