Эрэгтэй баг XIV байр эзлэв
2014-08-11

 Хорват улсын Загреб хотноо 2014 оны залуучуудын ДАШТ зургаан өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө.  Манай эмэгтэй бөхчүүдээс залуучуудын дэлхийн аварга төрсөн бол эрэгтэй баг медальд хүрсэнгүй.

а

Тэмцээний 50 кг-д барилдсан Ц.Мандалсүрэн 10 дугаар байрт, 55 кг-д П.Эрдэнэбилэг тавдугаар байрт шалгарсан бол 60 кг-ын жинд барилдсан Г.Бэгзжав 16 дугаарт, 66 кг-д  Б.Цогтгэрэл 13 дугаар байрт, 74 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Б.Батсүх 18 дугаар байрт тус тус шалгарчээ. Ингэснээр манай эрэгтэй бөхчүүд багийн дүнгээр 14 дүгээр байрт шалгарсан байна. Өнгөрсөн жил Болгар Улсын София хотод болсон залуучуудын ДАШТ-нд манай эрэгтэй бөхчүүд дөрвөн жинд барилдаж нэг мөнгөн медаль авч ХҮ байр эзэлж байсан юм.

х

Ирэх жилийн залуучуудын ДАШТ Бразил улсын Ресифе хотод наймдугаар сарын 11-16-ны өдрүүдэд болох юм байна.

р

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин