А.Эрдэнэ-Очир Дэлхийн яруу найргийн наадамд оролцоно
2014-08-12

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очир Дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцохоор болжээ. Тус наадам энэ сарын 21-25-ны өдрүүдэд Македон Улсын Струга хотноо болох юм байна.

о

Тэрбээр энэхүү наадамд өөрийн яруу найргаа англи, франц хэл дээр хөрвүүлэн, хэвлүүлж авч явах ба хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээлүүдээс нь номын үзэсгэлэнд тавих аж. Дэлхийн яруу найргийн наадмын шилдгийн шилдэг яруу найрагч "Алтан титэм" хүртэх ба өөрийн нэрэмжит модоо Струга хотын "Яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн"-д тарьдаг уламжлалтай байна.

р

Манай яруу найрагчдаас өмнө нь яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, Б.Галсансүх, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам нар уг наадамд оролцож байсан билээ.

х

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
батхүү:
тэнд хэл хамаагүй. цаадах чинь орос, англи, германаар орчуулагдсан номоо аваачаад тараачихсан гэнэлээ. өөрөө харагдаад л шүлгээ уншуулаад л томорсон юм биш үү
2015-01-04
хандармаа:
хуучирсан мэдээ хуулж тавиад сайтын нэр хүнд унагаахаа болиоч ээ
2014-08-14
hut*g:
angli heleer a ch ugui hun yana daa angaij yavaad l ireh baih daa
2014-08-12