Испанийн иргэн Эбола вирусийн улмаас нас барав
2014-08-13

Баруун Африкт дэгдээд буй Эбола вирусын улмаас Испанийн иргэн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа алдсан иргэн өнгөрсөн мягмар гаригт тус вирусээр халдварлагдсан нь тогтоогдож, тусгай хамгаалалттай Мадрид хотын төв эмнэлэг рүү шилжүүлсэн юм. Тэрээр Эбола вирусын улмаас 48 иргэнээ алдсан Либери улсын эмнэлэгт ажилладаг байжээ.

6

Испанийн эрүүл мэндийн яамнаас мэдээлсэнээр “Түүнийг Мигель Пажарес гэдэг.  75 настай.  Мадрид хотын эмнэлэгт ирэх үедээ өндөр халуунтайгаас гадна биеэр нь улаан юм туурч, үс нь халзарсан байсан” гэжээ. Мигель Пажарес гурван сарын хугацаанд Либерийн нийслэл Монрова хот дахь Католик сүмийн дэргэдэх эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн эхээр Мадрид руу буцахаар сорил өгсөн ч шинжилгээний хариу сөрөг гарч, Эбола вирусын халдвар авсан нь тогтоогдсон аж.

6

Либери улсын Засгийн газар Католик сүмийн дэргэдэх эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, гадаадын жуулчдаас сорилго авч эхэлжээ. Мигель Пажаресээс гадна АНУ-ын хоёр, Австралийн нэг, Канадын нэг иргэн тус вирусээр халдварлагдсан тухай ДЭМБ-аас мэдээллээ. Эбола вирусээр 1029 хүн амиа алдаж, 925 хүн халдвар авчээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene bol zohiomloof gargasan humuus deer turshilt hiij bcaa da zaaval afrikd bhdaa yaahav de gazriin baylagiign tsulmsun odoo ard tumneern togolood duusavaa
2014-08-13
дэмб-д:
дэлхийн эрүүл мэндийн байгуулага бол зүгээр гар хөл ш дээ. хэн нэг эмийн үйлдвэрийн лабораторид вирус үйлдвэрлээд, вакциныг нь гаргачихсан байгаа. албаар африк тивд тараагаад, хүмүүсийг сандаргаж байгаад мөнгө босгоод, вирусийнхээ хүчин чадлыг судлаад хажуугаар бизнес хийчих юм даа. энэ бол зохион байгуулалтанд орсон маш том бизнесийн сүлжээ.
2014-08-13
tsg777:
muu yoriin yum be, ene africa zereg gazriig delhiin hun amiin sain saihanii tuluu buh uls oron negdej baigaad buh muu muuhai yumnaas ni salgaad oligtoihon zohion baiguulalt hiichih yumsan
2014-08-13