Фэйсбүүкээр худал мэдээлэл тараасан этгээдийг шүүхээр шийтгэнэ
2014-08-13

Олон нийтийн цахим хуудсаар худал мэдээлэл тарааж, иргэдийг айдаст автуулсан этгээдэд хуулийн дагуу зохих шийтгэлийг нь оноохоор болжээ. Уг этгээд нь өнгөрөгч долоо хоногт “Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажилтан гурван хятад залуу, хоёр охиныг хүчиндээд, тогтоол усанд хаясан” хэмээн нэгэн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичин, олон нийтийг айдаст автуулан төөрөгдүүлсэн байна.

х

Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Сити төвийн дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Вилд Дижитал” ХХК-д программист ажилтай ХУД-ийн гуравдугаар хороонд оршин суух М.Хашчулуун гэгч нь энэ мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудаснаа байршуулсан болох нь тогтоогджээ. Түүнийг дуудаж ирүүлэн мэдээллийн мөрөөр тайлбар авахад “Өөрийн ажлын өрөөний цонхоор харагдах барилгын гадна талбайд тогтсон усыг хараад найзуудаа тоглон санаанаасаа зохиож дээрх агуулга бүхий мэдээллийг бичин, хотын төвөөрөө болгоомжтой байх цаг нь иржээ, үүнийг цааш нь шэйрлээд бусдад анхааруулна уу” хэмээн байршуулснаа хүлээсэн гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

а

Тэрбээр уг үйлдлээрээ Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 т заасан журмыг зөрчсөн тул Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд материалыг шилжүүлэн, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон байна.

а

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, олон нийтийн цахим сүлжээнд иргэд олноор мэдээ, мэдээллээ солилцох болсон энэ үед нийгмийг цочроосон, айдас хүйдэс автуулсан, төөрөгдүүлсэн энэ мэт худал мэдээллийг түгээх нь өөрийгөө хуулийн дагуу ял шийтгэл хүлээлгээд зогсохгүй, бусдад ч муу үр дагавартай болох тул цаашид ийм асуудалд болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

х

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
arat:
facebookchingees uur shiiygeh hun oldohguinuu? ulsiin mungu hu*g garuudaasaa arga yadaj gatntsiig shiitgej uzsenuuu erhem shuugchidee. chadahguildee ta nariig sugduulj murguulj bgaad hahuuldchihdag biz
2014-08-14
зочин:
хардалт, дэмийрэл нь ихсэхээр ингэж байгаан
2014-08-13
*book:
zov shd facebook gej baliar yum baihiin germanchuud bichgiin mashinaa hergelj ehelj baina tsaana chin
2014-08-13
зочин:
тоглоом шоглоомоор янз бүрийн зүйл бичвэл арга хэмжээ авч байх хэрэгтэй зөв, тоглоом нь шоглоом болно гэж үг бий шүү!!!!!!!!!!!!
2014-08-13