Си Зиньпин хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ
2014-08-21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин  гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт  тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

fg

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  БНХАУ-ын дарга Си  Зиньпинийг өнөөдөр 16.00 цагт түүнийг Чингис хааны талбайд  албан ёсоор угтан авснаар айлчлалын арга хэмжээ эхлэх юм.  Дараагаар нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  БНХАУ-ын дарга  Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээрийг Төрийн ордонд хийнэ. Үүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм.

fg

Хөтөлбөрийн дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийснээр  энэ өдрийн албан ёсны арга хэмжээ дуусгавар болж байна. Маргааш  БНХАУ-ын дарга Си Зиньпинд  УИХ-ын дарга З.Энхболд,  Монгол Улсын Ерөнхий  сайд Н.Алтанхуяг бараалхана.  Энэ өдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж, ноён  Си Зиньпин хүндэтгэлийн чуулганд үг хэлэх юм.

fg

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга   Си Зиньпин "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд" сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож,  Чингисийн хүрээ жуулчны баазад Бэсрэг наадмыг үзэж сонирхсоноор түүний Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өндөрлөнө.

fg

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
интерномд 99107591:
• путин, си пин нарыг ирэхэд манай том дарга нарт санаа авахаар олон содон санаа, бас монголын ирээдүйн хувь заяаг атгагч эдгээр гүрнүүдийн цаад бодлын тухай шинэ сонин баримт,анхаармаар зүйлүүдийг өгүүлсэн нэгэн нэн сонин орос хятадын завсарын монгол гэсэн ном интерномд 99107591 гарчээ. • крымтай барьцан монголыг авах тухай ч хятадууд дотроо бичиж байгаа, хийн хоолойг ану-тай монгол ойртож буй үед монголоор явуулахгүй байх бодолтой байгаа баримт,.....бас энэ 2-ын дунд сэргэлэн байж холбох гүүр болж түргэн босож ирэх оночвтой боломжуудыг ч экспертийн хувиар харагүй өгүүлжээ
2014-08-21