Луврын музей монголчуудад үнэгүй
2014-08-25

2012 оны тавдугаар сард Монгол хэл Луврын музейн тайлбарлагчдын 36 дахь хэл болон албан ёсоор бүртгэгдсэн билээ. Товчхондоо дэлхийн  алдарт Луврын музейн үзмэрүүдийн тайлбарыг эх хэлээрээ сонсох боломж бүрдсэн гэсэн үг. Харин энэхүү боломжийг олгосон хүн нь Луврын музей болон Версалийн хааны ордоны албан ёсны тайлбарлагч Г.Оюунтунгалаг аж. Тэрбээр Парис хотын музей, cүм хийдүүд болон хааны ордон түүний ойр орчмын дурсгалт газруудыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст танилцуулах албан ёсны мэргэжилтэй анхны монгол хүн аж.

ө

Г.Оюунтунгалаг энэхүү үйл явдлыг тохиолдуулан Парис хотод очсон монголчуудад Луврын музейг 2014 оныг дуустал үнэ төлбөргүйгээр тайлбарлан хүргэх гэнэ. Тэрбээр Парис хот дахь Европын Их сургуулийн соёл урлаг судлал, Луврын сургууль, Сорбонны Их сургуульд суралцсан юм байна.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
ondor nastan:
1940 oni daini ued orosuud manaihaas sumni hongio hiine gej asar tom megjid janraisag burhniig avgh yavsan gedeg, hojim burhni neg tom huruu hongild ni baisniig harsan gj unshsan yum baina. oyuntungalag ta ene talaar sain sudlaarai gej huseye.oor ch yumnuud baij magadgui shuu.
2014-08-25
fdhd:
amjilt sn bna
2014-08-25
cjay:
mundag2 amjilt
2014-08-25
cjay:
mundag2 amjilt
2014-08-25