Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарчээ
2014-08-28

Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарсан ба ирэх 11 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд шалгалтыг явуулахаар болжээ. Энэхүү шалгалтаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоодог билээ.

х

Шинэ хуулиар хуульч ба бусад эрх зүйн боловсролтой этгээдийн эрх үүрэг, хариуцлагын ялгааг тодорхой болгосонтой холбоотойгоор уг шалгалтын ач холбогдол, үр дагавар нт өмнөх сонгон шалгаруулалтаас өөрчлөгдөж байгаа аж. Тухайлбал, өмгөөлөгчийн шалгалтыг нэмэлтээр авахгүйгээр, хуульчийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсэх, шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болох юм байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмыг өмнө үйлчилж байсан хууль зүйн зохицуулалтын үр нөлөөний үнэлгээ ба хуульчдын дундах судалгаанд суурилж боловсруулжээ. Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх ба шалгалт  бүрийг тусгайлан бэлтгэсэн танхимд, компьютер дээр авахаар төлөвлөжээ. Шалгалтын бүртгэл тов зарласан өдрөөс эхэлж хуульчийн мэргэжлийн шалгалтын өдрөөс 30 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 13-ны өдөр дуусна.

а

Шалгалтанд оролцохыг хүсэгчид дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.legalinstitute.mn/ хаягаар авах, бодлого ба сорилгын шалгалтын туршилтын хувилбаруудыг үзэж сонирхох боломжтой юм байна. Мөн шалгалтын жишиг сорилгын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрт худалдаалж байгаа гэнэ.

х

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
hurlee:
notariat boloxod xyylchiin songon chalgaryylalt orox chaardlaggvi yum yy.notariat congon chalgaryylalt xezee bolox be
2014-09-03
asuult:
notariat hiih hun ene shalgaltand oroh ym uu uur tu*a shalgalt uguh ym uu todorhoi hariu ugch boloh uu
2014-08-30
zochin:
notariatiin songon shalgaruulaltad orj bj notariat bolno ene shalgaltand oroh *rdlagagui
2014-08-28
erhzuich:
notariat bhiin tuld huulichiin songon uguhu bolitson ymu erhzuich hun yaj notariat bh we.
2014-08-28
хуульч:
шvvгч, прокурор, омгеелегчеер ажиллах хvмvvс л энэ шалгалтыг егне. нотариатаар ажиллахад хамаарахгvй.
2014-08-28
sonirhogchriatiin shalgalt :
https://burtgel.legalinstitute.mn/ ene hayagaar orohod ta nariin asuultand hariulahaar medeelel bna lee harin ene shalgaltiig ugsunuur notariat boloh bolomjiig neeh yumuu esvel uur tusgai natoriatiin shalgalt uguh yumuu gedeg ni haragdahgui bna
2014-08-28
zochin:
neeteer ogoh bolomjtoi yu?
2014-08-28
зочин :
шалгалт өгөх эрх нь мэргэжлээрээ хэдэн жилээс дээш ажилласан хүнд нээлттэй вэ. 2 жил байдаг байсан хэвээрээ юм болов уу.
2014-08-28
зочин:
шалгалтын журмыг хууль зүйн үндэсний хүрээлэн боловсруулсан юм бна. тэгэхээр хууль зүйн хүрээлэнгээс шалгалт зохион байгуулах юм бна гэж ойлголоо. зөв үү? хууль зүйн үндэсний хүрээлэнгээс сургалт зохион байгуулах байх даа.
2014-08-28
зочин:
huulichdad nas zaah heregtei bna. heterhii hugshin umguulugch nar uuriinhuuruu zutgeed zunusnuu umnuu bariad baih yumaa.
2014-08-28
алимаа:
наториатын үйл ажиллагаа эрхлэх бол энэхүү шалгалтыг өгөх үү
2014-08-28
зочин:
зарим нэг 55-аас дээш насны социализм коммунизмын чиг баримжаатай хуульч өмгөөлөгчийн хувьд зах зээлийн эдийн засгийн хүрээнд хувь хүний өмч, түүний харилцааны талаарх мэдлэг маш хангалтгүй, бөгөөд ёс суртахуунгүй, ташаа мэдээлэл цуглуулдаг байна. иймээс шалгалтаар тийм хуулчийн өмгөөлөгчийн эрхийг нь хүчингүй болгох шаардлагатай байна.
2014-08-28