“Гал үндэстэн”-ий Ж.Ганболд суллагджээ
2014-08-28

Давж заалдах шатны шүүхээс нэг жилийн хорих ял авч, Ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа  хорих 441 дүгээр ангид ял эдэлж байсан “Гал үндэстэн” холбооны гишүүн Ж.Ганболдын ялын хугацаа дуусч энэ сарын 27-нд суллагдсан байна.

а

Өнгөрөгч дөрөвдүгээр сард галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийн давж заалдах шатны шүүх хурал Эрүүгийн хэргийн давж даалдах шатны 10 дугаар шүүхэд болж, хэргийг хянан хэлэлцсэн.

ө

Давж заалдах шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт  зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10 жил, Ж.Ганболдод нэг  жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг тус тус оноож байсан. Мөн О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн байсан билээ. Харин анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял оноох шийдвэрийг гаргаж байсан юм.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин