Дархан-Уул аймаг дахь салбарт осол гарч, хүний амь эрсэджээ
2014-09-01

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын шатахууны хэсгийн 1000 тоннын багтаамжтай агуулах өнгөрөгч сарын 14-ний өдөр шатаж, хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсныг тус газрын удирдлагууд нуун дарагдуулж байсан нь ил боллоо гэсэн мэдээлэл манай сайтад ирсэн юм.

хУг мэдээлэлд “түлэгдэж нас барсан иргэн нь тухайн нөөцийн салбарын үрийн нөөцийн хэсгийн механикчаар ажиллаж байсан  “Н”   гэгч байсан. Амиа алдсан “Н” нь шатахуун ачуулах ажлын хэсэгт ороогүй байснаас гадна аюулгүй ажиллагааны заавартай танилцаж, гарын үсэг зураагүй байжээ” гэж онцолсон байв.

х

Бид энэ мэдээллийг Дархан-Уул аймаг дахь эх сурвалжаас тодруулахад “Тийм осол гарсан нь үнэн. Их хэмжээний гал гарч, дэлбэрэлт болоогүй, үсрэлт болж ойролцоо байсан 1973-1974 оны залуу амиа алдсан” гэдэг хариултыг өгсөн юм. Харин ОБЕГ-тай холбогдсон боловч тодорхой хариулт авч чадсангүй.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
otgoo:
hairan hunii ami
2014-09-01