Хогны уутыг талоноор олгоно
2014-09-04

Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн 152 хорооны айл өрхүүдэд 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс  хогны уутыг талоноор олгохоор болсон. Энэ ажлын хүрээнд талоныг хэвлүүлэн, дүүрэг, хороодод хүн амын батлагдсан тоогоор хүргүүлсэн байна.  Одоогоор дүүргээс хороодод хогны уутны талоныг хүргэж, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд тарааж эхэлжээ.

ах

Баянгол дүүрэг 52 406 айл өрхөд 209.624 хогны уутны талон олгохоос одоогоор 60-70 хувийг тарааж дууссан байна. Бусад дүүргүүдэд хогны уутны талоны тараалт хэвийн үргэлжилж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Хогны уутны талоноо авсан иргэд, хорооноос гадна  дэлгүүр, худаг, Гэр хорооллын Захирагчийн ажлын алба, дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбоодоос авах боломжтой болох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hognii uut taraasnaas hog hayaj bolohgui gedeg setgehuitei bolohod chiglesen ajil sain hiigeechee.
2014-09-04
zochin:
bolimoor yum aa. yyl dargaa odoo idej uuhaa boliochee.
2014-09-04
хотын даргад:
хогны уут олгоход талон тараана. талон олгоход өөр талон тараана. өөр талон олгоход бас өөр талон тараана.
2014-09-04
setgegdel:
talon bsan ni deereee tegehgui bol horoo orohoor hesgiin ahlagch nar ni bhgui bgaa uyedee hognii uut duussan gedeg hariu ugdug sh deee. shduurgiin 22 r horoonii hesgiin ahlagch nar iim l bdaltai bdag.
2014-09-04
ub irgen:
bas talon xevlex business deer n nemegdechixlee… yyl darga aa odoo bolivol yasan yum be ? xeden togrogoor xogny uut uildverlesen bilee. odoo deer n talon bas uildverlex uu ?
2014-09-04