Амь “нэхсэн” газруудыг аргадахсан
2014-09-09

Зам тээврийн ослын улмаас алтан амиа алдсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад сэтгэл зовнихгүй хүн үгүй биз. Муухай мэдээ холуур байг гээд өнгөрч болох ч бидний та бидний ах дүүс, найз нөхөд гээд цөөнгүй хүн энэхүү зам тээврийн ослоос үүдэн гэмтэж бэртэж, амь насаа алдсан тухай эрт орой сонсогддог нь нууц биш болжээ. Чухам яагаад осол буурахгүй ар араасаа гарах болов гэдэг нь яах аргагүй анхаарал татав. Зам, тээврийн осол хамгийн их гардаг замуудыг МХЕГ-аас гаргасан байх юм.

s

Зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг эвдэрсэн, хальтиргаатай, ус зайлуулах байгууламж ажиллаагүй, далан сэтэрсэн зэрэг нь осол гарах нөхцөл болдог байна. Мөн орон нутгийн замд жолооч нар хурдаа тохируулдаггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг, хориглосон газарт гүйцэж түрүүлдэг, эсвэл түр зогсолт хийсэн, тээврийн хэрэгсэлд гэмтэл учирахад жолооч анхааруулах тэмдэгээ тогтоосон хэмжээнд зөв байршуулдаггүй, гүүрийн даац хэтрүүлдэг зэрэг нь нөлөөлдөг аж.

s

Сүүлийн жилүүдэд том оврын тээврийн хэрэгсэл норм, дүрмээс хэтэрсэн ачаа тээвэрлэж байгаа нь зам, гүүр эвдэлж байна. Улсын хэмжээнд авто зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал хэвийн зорчих нөхцлийг хангаагүйгээс осол  их гарч байгааг мэргэжилтнүүд бараг өдөр бүр л анхааруулж байна. Гэвч “илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэгчээр монгол хүний хэнэггүй зангаар сонсоод л өнгөрдөг.

ы

Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 30 гаруй осол гарч 10  гаруй хүн баржээ. Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр чиглэлийн замд засвар арчлалт тогтмол хийдэггүй, том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн зорчсоноос өнгөрсөн онд долоон осол гарсан харамсалтйа мэдээ байна. Ерөө голын 153 у/м, Түнхэлийн 134,5 у/м модон гүүрэнд их засвар хийгдээгүйгээс хэвийн зорчих нөхцөл алдагдаад байгаа гэнэ.

ы

Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу, хурд хэтрүүлснээс өнөөдрийн байдлаар 10 гаруй осол бүртгэгдсэн байх юм. Замын-Үүд-Улсын хил чиглэлийн замд 2013, 2014 онд 77 осол бүртгэгдсэн. Дархан-Эрдэнэт чиглэлд Их хөшөөтийн давааг давж Эрдэнэт рүү уруудах зам,  Бага хөшөөтийн даваанд зам, тээврийн 13 ноцтой осол гарч хүний амь эрсэдсэн гээд маш олон бараан мэдээ  ар араасаа хөвөрнө.

ы

Хамгийн их осол гар­сан, ашиг­лал­тын шаард­лага хан­гах­гүй бай­гаа ул­сын хэм­жээ­ний зам, гүү­рийн тан­далт су­дал­гааг гар­га­сан байна. 2013-2014 оны ос­луу­дад  улсын бо­лон орон нут­гийн ча­нар­тай зам, гүү­рэнд 638 осол гар­сан бай­гаа. Мөн мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд амь насаараа хохирох явдал ч нэмэгдэх болсон.

ый

Авто машины осол өнгөрсөн оны мөн үеийнхээс ихэссэн байна. Замын эвдрэл, жолоочийн анхаарал болгоомжгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн болон шороон замд хамгаалалтын малгайгүйгээр мотоцикль унасан зэргээс хамааран орон нутагт гарсан автомашины осол 47.3 хувийг эзэлж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар 769 осол гарснаас 364 нь орон нутагт, 148 хүн амь насаараа хохирсноос 92 нь орон нутгийн замд гарсан осолд өртжээ.

ы

Мотоциклиос шалтгаалсан осол гэмтлийг шалгаж үзэхэд 96 хувь нь хятад мотоцикль байжээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль нь хайлшин обудтай, доргилтын хамгаалалтгүй, зөвхөн хатуу хучилттай замд явах зориулалттай. Гэтэл иргэд шороон замаар туучиж, хамгаалалтын малгай өмсдөггүй нь хятад мотоцикльтой холбоотой осол ихсэхэд хүргэсэн гэдгийг санхахад илүүдэхгүй.  Судалгаанаас харахад, орон нутгийн ослын дийлэнх нь Төв аймагт гарчээ.

ы

Мөн орон нутгийн замын эвдрэл гэмтлийг судлахад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Архангай аймгийн зам эвдэрч хар нүх үүссэн, зам буруу тавигдсан нь осол ихсэх шалтгаан болсон байх юм. Ер нь орон нутагт гарч байгаа зам тээврийн ослыг харахад мотоциклтэй явж байгаад осолд орж амь нас нь хохирсон тохиолдол эрс нэмэгдсэн" гэж Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байсан.

ый

Хөдөө орон нутгийн зам дээр зорчиж байгаа жолооч нар тухайн газрынхаа баримжааг сайн мэдэхгүй, замын тэмдэг тэмдэглэгээг анзаарахгүй, зарим нь өөрсдийнхөө тээврийн хэрэг­сэлд хэт их найдсанаас болж осол их гарч байна. Манайхан “Ланд Круйзер-200”, “Лексус-570” гэх мэт том жипнүүдийн хүч чадалтайд нь их найдаж яваад гай газар доороос гэгчээр үл мэдэх “эрлэгтэй” учирч алтан амиа алддаг болж. Мөн жолооч бүр өөрийн сонирхолдоо нийцүүлэн төрөл бүрийн тусгалтай гэрлийг автомашиндаа тавьж байгаа нь осол буурахгүй байх нэг үзүүлэлт болжээ.

ы

Үүнээс гадна осол их гараад байгаа газруудыг лам, бөө нараар аргадуулахад гэмгүй байх. Учир нь  орон нутгийн замд цөөнгүй тохиолдлоор яг л нэг газар давтамжтайгаар осол гардаг, тэр замаар жолооч, зорчигч нар явахдаа жийрхдэг, машин тэргэнд нь асуудал үүсэх зэргээр явахад саад учирдаг. Хэдийгээр мухар сүсэг гэж хандаж болох ч өвөг дээдэс минь “догшин сахиустай нутаг, хээр хөдөө явахдаа нэр усыг нь хэлж болохгүй шүү, газар дэлхийг аргадаж явахгүй бол хэцүү шүү” гэх зэргээр хэлдэг нь зүгээр ч нэг үг байдаггүй. Тиймээс орон нутгийн замуудад нарийвчилсан судалгаа хийж, амь “нэхсэн” газруудыг аргадаж, байгаль эхийг тайвшруулахад буруудахгүй л болов уу. Ер нь энэ хорвоод хүнээс илүү үнэтэй зүйл бий гэж үү.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
хүрлээ:
дархан явах замд баян-чандмань өнгөрөөд хошуу тойрдог тэр хавьд эвгүй шүү жолооч нараа бас эрдэнэт бага хөшөөт, зараагий хөндийн нугачаа улаантолгой өнгөрөөд эвгүй газарууд байгаа эрдэнэтээс хялганат явдаг замд хангал сум орохын наад талын хошуу тойроод жил болгон тэр хавьд аваар гарч хүний амь насыг авч оддог анхаараарай жолооч нараа гол нь хурдаа тохируулж явах хэрэгтэй. алтан шар зам өлзийтэй байх болтугай.
2014-09-10
zochin:
darhanii zamd yag ali hesgiig sain helj medehgui b.ter gazar bainga osol gardag.neg dor 3mashinii dugui hagarj baisan.manai mashiniih bur 2 ni.bugd niileed ter habid barag 60 metr gazar zam deer samnalt hiihed yu ch ilreegui.bolgoomjtoi ybah heregtei bilee.azaar hurdtai ybaagui.
2014-09-09
замаа:
хөдөө орон нутаг чиглэсэн замыг заавал хүнд даацын машин явахаар чанартай тавих ёстой манай оронд авто тээврээс өөр тээвэрлэлр орон нутаг руу байхгүй
2014-09-09
mncdlqknffwq:
birxand bish jolooch nartaa sain xel
2014-09-09
saraa:
burhan mini osol gemtlees bolgoomjil
2014-09-09