Нөхрөө хөнөөсөн эмэгтэйд 10.1 жилийн ял оноожээ
2014-09-10

Энэ оны гуравдугаар сард Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвд хүний амь насыг санаатайгаар хохироосон хэргийг шүүхээс шийдвэрлэжээ. Э.Сосорбарам гэх эмэгтэй өөрийн нөхөр Ж.Ганхуягийн толгой болон биеийн хэсэгт модоор цохиж, аминд аюултай тархины хүнд гэмтэл учруулсан байна. Уг хэрэгт  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.

а

Сум дундын гуравдугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Сосорбарамыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялыг, жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
арароао:
ер нь ихэвчлэн хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг шүү дэ тэр хохирогч өөрөө л тэр эмэгтэйг тийм байдалд ортол дарамталдаг байсан биз эмэгтэй хүн яаж ч бодсон зүгээр байсан хүнийг алахгүй нь тодорхой
2014-09-10
zochin:
naad huuhen chin hun bish bosoo oroolon iim hun hairlaj baisan taliigch zaluu denduu orovdoltei um maani bad mi hum
2014-09-10