Шилдэг эссэ бичлэгийн эзэд шагналаа гардан авлаа
2014-09-10

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүүгийн санаачлагаар тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохиогдсон “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 15 сургуулийн 164 сурагчид бүтээлээ ирүүлснээс шилдгээр шалгарсан 10 сурагчдыг өнөөдөр шагнаж урамшууллаа. 10 дугаар байранд 79-р сургуулийн 12а ангийн сурагч А.Ариунжаргал, 9-р байрыг Амгалан цогцолбор сургуулийн 11г ангийн Я.Тэмүүжин, 8-р байрыг  21-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Түвшинбаатар, 7-р байрыг 79-р сургуулийн 11а ангийн сурагч Д.Уянга, 6-р байрыг Амгалан цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч М.Баатарням, 5-р байрыг 97-р сургуулийн 12а ангийн Н.Билгүүнбат, 4-р байрыг Баянзүрх дүүргийн цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Хонгорзул, 3-р байрыг 33-р сургуулийн 10а ангийн С.Мөнх-Очир, 2-р байрыг Амгалан цогцолбор сургуулийн 11б Ц.Золжаргал нар эзэлсэн бол тэргүүн байранд 102-р сургуулийн 11а ангийн сурагч А.Марал өөрийн “Хийгээгүй хэрэг-Цохилохгүй зүрх” гэсэн эссэгээрээ шалгарлаа. Хэдий 10 байрыг эзлүүлсэн ч сурагчдын бүтээлээс Монголын түүхэн дэх хар толбо болсон хэлмэгдүүлэлтийн хор уршиг, дахин ийм зүйл бүү тохиолдоосой гэсэн үзэл санаа бүхий олон шилдэг эссэ ирсэн юм. 1-р байр эзэлсэн сурагч А.Маралын шилдэг эссэг та бүхэн сонирхоно уу.

 6

ХИЙГЭЭГҮЙ ХЭРЭГ - ЦОХИЛОХГҮЙ ЗҮРХ

 7

Түүх гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам хүн төрөлхтөнд сургамж, ухаарал хайрладаг билээ. Түүний хар бараан, эсвэл гэгээн сайхан байхаас үл шалтгаалан хүн төрөлхтөн өөрт хэрэгтэй зүйл бодит мөн чанарыг нь танин ухаардаг. Учир нь цаг хугацааг буцааж үл болох учраас өдгөө хэмжээлшгүй их оюун бодолдоо сургамжилж авахаас өөр яах билээ.

6

Өнөөдөр би түүхийн нэгэн хар бараан хуудсыг сөхөн бодол эргэцүүллээ та бүхэнтэй хуваалцаж байна. Энэ бол монгол улсын түүхэнд их хэлмэгдүүлэлт хэмээн тодорхойлогдсон олны тэмцэл буюу шийтгэл, өршөөл буюу цагаатгал.

 6

Эмгэнэлт хэлмэгдүүлэлт  гурван үе  шаттайгаар үргэлжлэхдээ 100,000 гаруй хүний амь насыг авч одсон. Эдгээр хүмүүсийн  ихэнх нь хойчийг бүтээгч эрчүүд. Хэрэв 100,000 эрс  амьд байсан бол өдгөө 3 хүүхэдтэй байхаар бодоход  монголын хүн ам 300,000 –гаар нэмэгдэх байсан болов уу? 2014 оны байдлаар Монгол улсын хүн ам 3-хан саяд хүрчээ. Газарзүйн хичээл дээр Хятадын нэгэн үйлдвэрийн зөвхөн өдрийн ээлжний ажилчид гэхэд 3 саяд хүрдэг гэж сонссон. Энэ нь Манай улсын нийт хүн амтай тэнцэж байгаа нь сонирхолтой. Үүний шалтгаан нь олон байдаг ч, халхын голын байлдаанд амь алдсан эрсээс 200 дахин их хүнийг монголчууд өөрсдөө хэлмэгдүүлж хөнөөсөнтэй холбоотой гэхэд  та санал нийлэх үү? Би үүнтэй санал нийлдэг.

 6

Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд хэлмэгдүүлэлт гэдэг үг нь хийгээгүй хэргийнх нь төлөө гүтгэх, бие махбод болон сэтгэл санааны зовлонд унагах гэсэн утга бүхийгээр тайлбарласан байдаг.

 6

Намайг 4-р ангид сурч байхад ангийн маань охины үзэг алга болсны төлөө намайг гүтгэж байхад “БИ АВААГҮЙ ШҮҮ ДЭЭ” хэмээн нүдээ томруулж байсан боловч миний аваагүйг хэлчих ганц ч хүүхэд байгаагүй юм.  Би тэгэхэд авсан мэт сандарч, айж, уйлж байснаа тодоос тод санадаг. Энэ дурсан яриад, санаад байхаар дурсамж биш л дээ. Гэвч сэтгэлээс хэзээ ч арчигддагггүй, 7 жил өнгөрсөн, би одоо 11-р ангид сурдаг. Өнгөрсөн  7 жил ч бай, 70 жил ч бай “БИ БАЛ ХУЛГАЙЛСАН НЭРТЭЙ”. Учир нь хэн ч миний бурууг гэрчилээгүй юм. Намайг амьд ч, үхсэн ч, надтай хамт булшлагдахгүй “ГҮТГЭЛЭГ” юм.

 6

Та хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгэл, тэр бүхий л амь насаараа хохирохыг зөвшөөрөх үү ?...

Хэний  ч зөвшөөрөхгүй хэлмэгдүүлэлт нь  олон мянган хүмүүсийн цус, нулимсыг урсгаж, зүрхийг зогсоож, халуун амийг нь авч одсон.  Тэдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалт бүхэл бүтэн 200-аад хуудастай ном болсныг уншихад аймшигтай санагдлаа.  20-иод зууны эхээр хэлмэгдүүлэлтийн гамшиг монголын ард түмнийг тэр чигт нь нөмөрсөн. Энгийн нэг салхи төдийхнөөс эрчимтэй торнадо болтлоо шуурч нэгэн жарныг хар бараан болгожээ.

 6

Хорвоо ертөнц дээр хүн төрөлхтөн байгалийн жам ёсоор төрж, үрэгддэг. Гэтэл өвчин зовлонгоор биш, байгалийн гамшгаас биш, осол гэмтлээр биш, хийгээгүй хэргийнхээ төлөө амьдын зовлонг эдэлж үхсэн гэхэд хэтэрхий гомдолтой санагдана. Жам ёсоороо хальсан хүмүүс амар амгалан оршдог, бид ч сэтгэлдээ амар амгалан оршуулдаг. Харин хийгээгүй хэргийнхээ төлөө олон жил хоригдож энэ орчлонгийн ер бусын гайхамшгийг үзэж чадалгүй, бүтээж чадалгүй мөнхөрсөн монголчуудыгаа бид нийгэмтэй нь, түүхтэй нь, үнэнтэй нь хамт мартах ёсгүй.  Тиймээс ч хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан Улаанбаатар хотын үндэсний түүхийн музейн өмнө талд хэлмэгдэгсдийн хөшөөг босгосон билээ. Энэхүү хөшөөнд 9 сарын 10-ны өдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Гэвч яагаад заавал жилд ганц л өдөр дурсдаг гэж. Өдөр бүр цэцэг өргөхгүй ч, хувь хүн та энэ хэлмэгдүүлэлтийг сэтгэлдээ өдөр бүр санаж, ирээдүй үр хойчдоо үлгэрлэн захивал их хэлмэгдүүлэлтийн өдрүүд дахин давтагдахгүй байх учиртай.

 6

Бараан тоос татсан бичээсүүдийг дурдан үзвээс монголчууд шашины хүчээр сэргэж шашныхаа хүчээр мөхжээ. 1922-1939 оны хооронд нийт 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөснөөс нийт 18,000 лам нар байсан ажээ.

Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нутаг болох Хамбын овоо гэдэг газраас 2005 онд  олдсон 600-аад лам нарын яс үүнийг гэрчилнэ. Би анх удаагаа ийм олон хүний ясыг энэ зурагнаас харж байна. Гэхдээ би үүнийг хэзээ ч бодитоор хармааргүй байна.

 6

Гай газар дороос гэдэг шиг яргалал, цээрлүүлт газар доороос гараагүй. Хүнээс гарсан....

Тэгэхээр хэлмэгдүүлэлтийг бүтээгч нь “ХҮН” юм. Хүн хүнээ барьж идэж байсан цаг үед Монголын олон мянган оюунлаг сэхээтнүүд хэлмэгдэж нас барсан. Тэр их зовлонг биеэрээ үзэж туулсан зохиолч эрдэмтэд бол Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Р.Чойном зэрэг суу билэгт гавьяатнууд билээ. Хориод оны хувьсгалт үйл явдалд биеэр оролцсон эдгээр хүмүүс орчин үеийн утга зохиолыг үндэслэхийн зэрэгцээ шинэ нийгмийн соёлыг идэвхтэй цогцлоогчид байв. Тэдний богинохон амьдрах хугацаандаа бүтээн туурвисан бүтээлүүд өнөөгийн мянга мянган хүүхэд залуусын  тархийг хооллодог.

 6

“ХҮН БОЛ НИЙГМИЙН АМЬТАН ЮМ” гэж их сэтгэгчид хэлсэн нь бий. Тухайн үеийн нийгэм хэрэв оюунлаг бүхнийг хумхын тоос мэт арчиж хаяаагүйсэн бол өнөөдөр бид дэлхийд тэргүүлэх данстай болох ч байсан юм билүү.

 7

Биеийн тамирын хичээл дээр онол үзэж байх үед багш маань хэрэв монголчууд өөрсдийн төрлөө хөнөөсөөр байсан бол өдгөө колончлогдсон еврей мэтийн орон байх  байсан байх гэж хэлснийг сонсоод хүн нийгмийг бүтээх биш нийгэм хүнийхээ үхэл амьдралыг шийддэг юмуу гэж эргэлзэх боллоо.

 6

Танд айдаг зүйл бий юу?

Хүнд айх зүйл хэтэрхий олон. Гэтэл хүн хүнээсээ айх нь бүр аймшигтай. Хэлмэгдүүлэлтээр монголын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 12 хүн тутмын нэг нь бүх насаараа бэлэвсэрч ,…эд хөрөнгөө хураалган хоосорсон ядуу өрхөө бүх насаараа толгойлж…монголын 5-н хүүхэд тутмын нэг нь өнчирсөн байна гэсэн судалгаа бий. Том зүйлийг бүтээхэд их золиос гаргадаг ч гэсэн хүн гэдэг сэтгэл зүрхтэй. Огших сэтгэл,дуслах нулимстай. Халуун амьтай билээ. Үг хэлсэн болгоны амыг үдээтэй цоожтой мэт болгож зөвхөн нам төр л бүхнийг гартаа авах шударга гэж үү. Өнөөгийн ардчилсан нийгэмд хэдий түмний өмнө биш ч гэсэн авлигал хээл хахууль эрх мэдлийн төлөө хүн төрөлхтөн нэгэн төрөлтнөө айлгаж байсан хуучин цагийн үнэр үнэртээд байгаа юм биш биз дээ…

 6

Их  хэлмэгдүүлэлт “ХҮҮХДИЙГ ХҮҮХЭД ГЭЖ ТОЙРООГҮЙ ЮМ” Нялх хүүхэдтэй эмэгтэй хүнийг хүртэл дүн өвлөөр хязгаар луу ачиж,   23 настай залууг цаазлахдаа гар хөлийг нь хүлж хүнээр даруулж байгаад, дэнгийн гэрэлд 2 шанаагийн цуулан огтлож, “ЭРҮҮГИЙН ЗААЖ АЛСАН”.  Монголчууд хэзээ ч МАЛЫГ АМЬДААР НЬ ЭРҮҮГ НЬ ЗААЖ АЛДАГГҮЙ. Хүн алах мал алах хоёр адил биш, хүн төрөлхтөн малнаас дор үнэлэгдэж байсныг “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ӨӨРӨӨ НОТОЛДОГ. Сэнгийн Эрдэнэ  зохиолчийн бичсэн “СЭРҮҮН ДУГАНЫ МӨХӨЛ” зохиол дээр лам нарыг эсэргүү хэрэгт гүтгэн баривчилж байх үед зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүү хоёр хүртэл дайсан болсон байдаг. Мөн Ц.Оюунгэрэл зохиолчийн “НОГООН НҮДЭН ЛАМ” зохиолд бэлбэсэрч хоцорсон эмэгтэй, Л.Түдэв “ХУВЬСГАЛ ТАНАА ӨЧЬЕ” романд  түүхэн хүн Дугаржавын үхэл зэрэг нь хэлмэгдүүлэлт ямар хэрцгий, ямар харгис байсныг харуулдаг. Үүнийг уншсан уншигчдад сануулдаг бас сургамжилдаг.

 6

Алав, цаазлав, буудав, устгав, цөллөв, тамлав, шатаав

     6

гэх аймшигт үгсүүд хэлмэгдэгсэд, тэдний хань ижил, үр хүүхэд, хойч үеийн сэтгэл зүрхэнд хадан дээрх сийлбэрээс ч илүү гүн сийлэгдсэн байдаг. Хэлмэгдүүлэлт хэмээх номны эхний хуудас улаан,тэгээд хар,саарал байсан, харин дараагийн хуудсууд нь үргэлжид цагаан хэвээрээ ганц ч хар толбогүй байх ёстой. Тэрхүү хар бараан хэлмэгдүүлэлт цуст хядлага дахин хэзээ ч бүү давтагдаасай. Тиймээс ч би энэ эсээг бичиж байна. Та бүхэндээ

 6

“ХЭЛМЭГДЭГСДИЙГ ДУРСАН САНАХ ӨДӨР БАЙХААС

7

 ХЭЛМЭГДЭХ ӨДӨР ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ” гэж  уриалмаар байна. Р.Чойном  “Охиндоо бичсэн захидал” шүлэгтээ:

 6

“Харагдсан болгоныг, багшаасаа асуу

Харагдаагүй, бодсон болгоноо ээжээсээ асуу

Харин аавыгаа хэнээс ч битгий асуу

Тэртээ тэргүй цаг хугацаа чамд бүхнийг хэлээд өгнө”

 6

хэмээн шүлэглэжээ. Цаг хугацаа бол хамгийн үнэн бас шударга шүүгч. Хэдий борооны дараа цув нөмрөөд нойтон хувцас хатахгүй ч гэсэн мянга мянга, сая сая жилээр хэлмэгдсэн хүмүүсийнхээ дурсгалыг бид хүндэтгэж байх болно.

 6

Атаа хорсол

Аюул заналын утаа

Ахин бүү үнэртээсэй

Залуучууд бид шинэ нийгэм. Сайхан нийгмийг бүтээж чадна.

 6

102 дугаар сургуулийн 11а ангийн сурагч А.Марал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголд маань монгол үндэстэний эсрэг явуулж байсан, одоо явуулсаар байгаа хэлмэгдүүлэлт, геноцидийг ойлгож, бу*д таниулахаар бичиж чадсан энэ охин шиг хүмүүс олон байгаасай. дүүдээ амжилт хүсье ээ...
2014-09-11
мийгаа :
ямар мундаг охин бэ ? энэ охины бичсэнээр монголын ирээдүй их сайхан харагдаж байна
2014-09-10
зочин:
маралд баяр хүргэе, энэ бичсэн эссэ-гээ хэвлэлд өгч түмний хүртээл болгоорой, хүмүүс уншиг, ухаараг
2014-09-10
боогий:
ямар мундаг бичээ вэ, хүмүүс минь ганцхан амьдрах энэ хорвоод эв эеийг эрхэмлэн сайхан амьдрах юм шүү
2014-09-10