“Танихгүй танил” дахин хэвлэгджээ
2014-09-15

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо дахин хэвлүүлжээ. У.Баярсайхан нь сэтгүүл зүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүний ярилцлагыг уг номдоо багтаасан аж. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин А.Очирбат, П.Цэрэндагва, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын зэрэг спорт, соёл урлагийн алдартнуудын хөрөг ярилцлага багтжээ.

s

Тус номын редактороор МЗЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч О.Содномпил ажилласан бол Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, УДЭТ-ийн дэд захирал Н.Сувд, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар номны арын нүүрт төрсөн сэтгэгдэлээ бичжээ.

a

Дашрамд дуулгахад, зохиогч энэ удаад номоо худалдаанд гаргахдаа өөрийн бие даасан нийтийн дууны “Хүү нь тандаа” цомгоо дагалдуулж байгаа аж. Харин номын ивээн тэтгэгчээр “Тавантолгой транс” ХХК, зөвлөхөөр Б.Цогзаяабаатар, гэрэл зурагчинаар Ж.Гал-Эрдэнэ ажилласан байна.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин