Шилдэг үсчин, гоо сайханчдыг тодруулна
2014-09-16

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн аварга үсчин, гоо сайханч шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг эрэгтэй сонгомол засалт, эмэгтэй урт үсний үдшийн самналт, эрэгтэй урт үсний өдөр тутмын засалт, эмэгтэй урт үсний задгай самналт, хумс засалт, хуримын нүүр будалт гэсэн зургаан төрлөөр явуулах аж. Тус тэмцээнийг үсчин, гоо сайханчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээнийг Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо, Монголын үсчин гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээн энэ сарын 30-нд болох бөгөөд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл дүүргийн Тамгын газарт бүртгэнэ.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин