Дөрвөн сая төгрөгийн урамшуулал олгоно
2014-09-16

Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит Монголын залуу эрдэмтэн судлаачдын "Хүрэл тогоот 2014" эрдэм шинжилгээний бага хурал удахгүй болно. Энэ жилийн "Хүрэл тогоот 2014" эрдэм шинжилгээний бага хурал зургаан чиглэлээр явагдана. Тодруулбал,

ө

Геологи, газар зүй -2014 оны 10 сарын 17

а · Нийгмийн ухаан- 2014 оны 10 сарын 18

ө · Техник технологи- 2014 оны 10 сарын 24

ө · Байгалийн ухаан-2014 оны 10 сарын 25

ө · Биологи, Хөдөө аж ахуй-2014 оны 10 сарын 31

ө · Анагаах ухаан-2014 оны 11 сарын 1 - нд болохоор товлогджээ.

б

Энэхүү хурлыг Монголын залуу Эрдэмтдийн холбооноос Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академитай хамтран зохион байгуулж буй юм.  Тус бага хурал нь салбар бүрээс хоёр шилдэг эрдэмтэн судлаачийг шалгаруулан нийт 12 хүнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн урамшууллыг олгоно.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин