Эмма Уатсон хандив өргөв
2014-09-18

“Харри Потер” цувралын од жүжигчин Эмма Уатсон эбола вирусын улмаас олон иргэнээ алдсан Либери улсын Засгийн газарт хандив өргөсөн тухай “www.ibtimes.com” мэдээллээ.  Жүжигчин бүсгүй өчигдөр Лондон хотноо ДЭМБ-аас зохион байгуулсан “Эбола вирусыг зогсооход бидний оролцоо хэрэгтэй” хэмээх чуулга уулзалтад оролцжээ. Тус чуулга уулзалтад дэлхийн 20 гаруй орны 100 гаруй төлөөлөгч оролцсон байна. Энэ үеэр Уатсон эбола вирус хурдацтай тархаж буй Либери улсын төлөөлөгч нартай уулзаж, тусламж үзүүлэхээ амласан байна.

5

Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Өнөөдөр Эмма Уатсоны илгээсэн тусламж ДЭМБ-ын элч нарт очих болно. Тэд ирэх долоо хоногт Либерийн Эрүүл мэндийн яаманд Уатсоны өмнөөс гардуулж өгнө” гэж мэдэгджээ. Уатсон сүүлд тоглосон “Noah” хэмээх киноноосоо олсон ашгаасаа 452 мянган ам.долларыг хандивлахаар болсон байна.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин