2.4 сая тонн хог хаягдал үүсчээ
2014-09-19

Засгийн газрын хуралдаанаар Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Монголд сүүлийн дөрвөн жилийн дотор хог хаягдлын хэмжээ гурав дахин буюу жилд 500 мянган тонноор нэмэгдэн, 2013 оны байдлаар улсын хэмжээнд жилд үүсч байгаа хог хаягдал 2.4 сая тонн хүрчээ. Гэтэл хот суурин газрын хог хаягдлыг уламжлалт хэлбэрээр олон мянган га талбайд дарж булдаг хэвээр байгаа юм. Экологид халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгах, хог хаягдлыг эргүүлэн ашиглах, эрчим хүч гарган авах зэрэг замаар байгальд булж устгах хаягдлыг багасгахад чиглэсэн ажлуудыг энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ.

ө

Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрт төрийн байгууллагууд, бүх шатны Засаг дарга, хувийн хэвшил, шинжилгээ судалгаа, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, удирдлага зохион байгуулалтыг тодорхой тусгажээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр төв суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа жигдэрч, нийт хог хаягдлын 20-оос доошгүй хувийг эргүүлэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар дахин боловсруулдаг болох аж.

б

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
зочин:
хаа байнаа, тэгээд ярихаас цаашгүй.
2014-09-19