Ашиг сонирхлоо "Bank of China"-гаар илэрхийлэхийг хүсч байна
2014-09-26

Хятадын төрийн өмчит "Bank of China" Монголд салбараа нээх талаар ярилцсаар багагүй хугацаа өнгөрлөө. Хөрөнгө оруулалтын хомсдол нүүрлэж мөнгөөр гачигдаж эдийн засаг хямарсан өнөөгийн нөхцөлд эрх баригчдад ёстой л аманд ороод ирсэн шар тос шиг санагдаж байгаа. Засагт хийгээгүй ажил асар их үлдсэн. Санхүүжүүлэлт нь зогссон бүтээн байгуулалтын олон ч асуудал бий. Хэчнээн бонд босгоод ч улсын хүчин чадал мөхөсдөж байгаа үед мөнгөний гахайг өөртөө байршуулчихвал олон боломж бий болно. Боломжийг манайхан сайн харж байна. Дотоодын банкуудын хөрөнгийн чадавхи муу, зээлийн хүү өндөр, хугацаа богино зэргээс шалтгаалаад аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босох боломж бололцоо төдийлөн олдохгүй байна. Ийм нөхцөлд бага хүүтэй урт хугацааны зээл олгож чадахуйц хөрөнгийн өндөр чадавхитай "Bank of China"-гийн салбар нээгдвэл аль алиндаа хэрэгтэй мэт санагдана.

5

Гэхдээ бидэнд бодож шийдэх асуудал их байна. Хятадууд зах зээлээ бүрэн нээхээ төрийн тэргүүнийхээ айлчлалаар амласны дийлэнх санхүүжилт мэдээж "Bank of China"-гаар дамжина. Мөнгөний асар их урсгалын наалдац энэ банкинд ноогдоно. Банк санхүүгийн систем маань таатай зах зээлийнхээ гольдролоор явж байсан бол энэ хөрөнгө оруулалт овоохон наалдах байлаа. Харамсалтай нь тийм нөхцөл боломж манай банк санхүүгийнхэнд алга. Ядахдаа олигтойхон Хөрөнгийн бирж өнөөг хүртэл бий болсонгүй шүү дээ. Гадаад зах зээлээс мөнгө босгох гэхээр зээлжих зэрэглэлээр маань уул уурхайн алтан үеийнхээс доош уначихаад байдаг. Бонд босгоё гэхнээ ч нэр хүнд бидэнд алга.

6

Мөнгөний хомсдол ид нүүрлэж байхад хэн нэгэн хэтэвчээ онгойлгоё гэж байхад гэдрэг суух нь тийм ч оновчтой гарц биш. Гэхдээ түрийвчинд нь бүхэл бүтэн банкны системтэйгээ багтчих нь бүүр ч тэнэг алхам болно. Одоо алт шиг хэрэгтэй байгаа "Bank of China" ирээдүйд банк санхүүгийн системийг гажуудуулах хэмжээний аюул тарина гэдгийг банкны салбарынхан ярьж байна. Гадаадын төрийн өмчит банк гэдэг дээр анхаарлаа хандуулах нь чухал. Банкныхан бие дааж хийсэн судалгаагаар сөрөг тал нь давамгайлна гэж үзжээ. Арижааны гэдэг утгаараа бол зах зээлийн шударга өрсөлдөөн гэдэг талаасаа манайд боломжийн байх байлаа. Харин төрийн өмчит гэдгээрээ тухайн орны эрх ашиг заавал хавчуулагдаж явдаг юм билээ. "Bank of China" олон салбартай. Япон, АНУ гээд тэргүүлэгч орнуудад бүгдэд нь бий. Тэд бол хэчнээн мөнгөтэй ч ганц банкны нөлөөллөөр банкны систем нь гажуудчихдаггүй, үндэсний аюулгүйн байдалд нь сөргөөр нөлөөлөх бололцоогүй. Харин манайд бол эсрэгээрээ банкны систем нь өөрөө эрүүл бус, чадавхи муутайгаас "Bank of China" мэтийн томхон банк дуртай тоглоомоороо наадаж болно.

6

Монголд хандах тэдний бодлогыг хараад байхад стратегийн чиглэлийн салбаруудад түлхүү хөрөнгө оруулахыг чармайж байгаа нь илт. Хүчтэй нөлөөлөл бий болно. Манай банкууд урт хугацааны зээл өгөх санхүүгийн боломж байхгүй. Бүх зээлийнх нь 80 гаруй хувь нь нэгээс гурван жилийн хугацаатай олгогддог эмзэг банкны систем тэдний хүчирхэг нөлөөллийг даахгүй. Стратегийн салбарууд урт хугацааны, бага хүүтэй зээлийн эрэлд хатдаг. Яагаад гадаадаас хөрөнгө оруулалт татахыг чармайдаг, бонд босгох замаар хөрөнгийн бэрхшээлээ шийддэгийн гол учир шалтгаан энэ. Энэ санхүүжилтийг "Bank of China" өгөөд эхэлбэл банк санхүү ч гэлтгүй эдийн засгийн бусад салбарууд нэн хараат болох магадлалтай. Төмөр зам, эрчим хүч, түлш шатахуун, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд дахь урт хугацааны зээл нь арилжааны талаасаа хараат байхын сацуу тухайн улс орны Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлыг давхар илэрхийлээд эхэлбэл яана.

7

Уг нь бидэнд жижиг дунд үйлдвэрээ хөл дээр нь босгочих зээл хэрэгтэй. Энэ чиглэлд зээл өгөхгүй гэдгээ "Bank of China" илэрхийлж байгаа нь тэдний ашиг сонирхлыг бэлхнээ нотлоод өгч байгаа юм. Хятад уул уурхайн салбар дахь ноёрхлоо улам бэхжүүлэхийг хүсч байгаа нь харагдаж байгаа. Үндэсний аюулгүйн байдлын үзэл баримтлалд аль нэг орноос оруулж байгаа хөрөнгө оруулалт гуравны нэгээс илүүгүй байх учиртай. Бидэнд энэ талаарх олигтой судалгаа алга. Гэхдээ энэ хэмжээнээс хэдийн давчихаад байгаа талаар олон судлаач хэлдэг. Ийм нөхцөлд Хятад өөрийн ашиг сонирхлоо "Bank of China"-гаар илэрхийлэхийг оролдож байгаа нь үүгээр нотлогдож байгаа юм. Банк санхүү, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд уран ухаанаа уралдуулах шаардлагатай байна даа.

6                                                                 

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хятадын банк нийт ард иргэдэд зээл олгохгүй шүү дээ, зөвхөн тэдэнд хэрэгтэй том орд газрууд, байгууллагуудад чинь л өгнө. юун зээлийн хүү буурна ч гэх шиг тэнэг юм яриад бгаан
2014-09-29
эхэл эхэл :
тийшдээ авах нь аваад авахгүй тэр ломбардуудаасаа л зээлээ авна биз. надад л туслаж л байвал чөтгөр ч байсан хэнд хамаатай юм бэ? шал худлаа эх орон ч дүр эсгэхээ болицгоо *нууд нээгдүүл хамгийн түрүүлээд зээл гуйгаад очицгооно доо та нар.
2014-09-28
bulgaa:
zaaval hujaagiin bank oruulah heseg buleg garuud bga yum bishuu usa evropiin bankuud oruulj bolno shuudee bid mongoliin ene heden bankuudiig shahaj bgaad bidniig boddog sistem ruu ni oruulah heregtei bh aa
2014-09-28
долгор:
за за ойлголоо ломбарднаасаа зээл авцгая монгол хундээл туслая
2014-09-28
долгор:
за за ойлголоо ломбарднаасаа зээл авцгая монгол хундээл туслая
2014-09-28
зочин:
бид нар их гэнэн байна ардийн хувьсгвлаас урьд монголчууд хятадын монго нуулэгчдийн гарт байсан шуудээ
2014-09-28
зочин:
бид нар их гэнэн байна ардийн хувьсгвлаас урьд монголчууд хятадын монго нуулэгчдийн гарт байсан шуудээ
2014-09-28
зочин:
бид нар их гэнэн байна ардийн хувьсгвлаас урьд монголчууд хятадын монго нуулэгчдийн гарт байсан шуудээ
2014-09-28
зочин:
бид нар их гэнэн байна ардийн хувьсгвлаас урьд монголчууд хятадын монго нуулэгчдийн гарт байсан шуудээ
2014-09-28
зочин:
бид нар их гэнэн байна ардийн хувьсгвлаас урьд монголчууд хятадын монго нуулэгчдийн гарт байсан шуудээ
2014-09-28
зочин:
бид нар их гэнэн байна ардийн хувьсгвлаас урьд монголчууд хятадын монго нуулэгчдийн гарт байсан шуудээ
2014-09-28
зочин:
бид нар их гэнэн байна ардийн хувьсгвлаас урьд монголчууд хятадын монго нуулэгчдийн гарт байсан шуудээ
2014-09-28
сурэн:
зээл авахдаа юм барьцаалдаг бид юугаа барицаалах вэ байраа бид маш харуйцлагагуй бидэнд хужаа нар байрийг буцааж олгохгуй
2014-09-28
сурэн:
зээл авахдаа юм барьцаалдаг бид юугаа барицаалах вэ байраа бид маш харуйцлагагуй бидэнд хужаа нар байрийг буцааж олгохгуй
2014-09-28
сурэн:
зээл авахдаа юм барьцаалдаг бид юугаа барицаалах вэ байраа бид маш харуйцлагагуй бидэнд хужаа нар байрийг буцааж олгохгуй
2014-09-28
сурэн:
зээл авахдаа юм барьцаалдаг бид юугаа барицаалах вэ байраа бид маш харуйцлагагуй бидэнд хужаа нар байрийг буцааж олгохгуй
2014-09-28
сурэн:
зээл авахдаа юм барьцаалдаг бид юугаа барицаалах вэ байраа бид маш харуйцлагагуй бидэнд хужаа нар байрийг буцааж олгохгуй
2014-09-28
сурэн:
зээл авахдаа юм барьцаалдаг бид юугаа барицаалах вэ байраа бид маш харуйцлагагуй бидэнд хужаа нар байрийг буцааж олгохгуй
2014-09-28
zochin:
яг унэн зээл аваад алга болдог дараа шуухэд очиж байж шийддэг
2014-09-28
зочин:
бизнесүүд зээл авья гэж гоншигнож гоншигнож авчихаад дараа нь хачин юм яриад байдаг ш дээ. бараг л хүүгүй мөнгө авч байх ёстой юм шиг. лав л банкууд заавал ав гэж чихдээгүй л байх. хятадын банкийг дэмжээд байгаа хүмүүс хойчийн хар үр дагаврыг хувийн өчүүхэн эрх ашгаасаа илүү бодож үзээсэй дээ. хятадын санхүүгийн дарамтанд орж улс орноороо тэдний боолын боол, босгоны шороо болох зам нээгдэнэ гэж бодож байна. бүү үзэгд! эх нутгаа урд зүгийг шүтсэн өөдгүй арчаагүй хүмүүс ээ монгол эх орноос минь зайлаад өгөөч ээ!!!
2014-09-28
ухаант иргэн:
банк оф чайенаг орж ирээсэй гэж бодож байна. бидэнд ашигтай хэрэгтэй хөгжлийн тулгуур болно. дотоодын банкууд бол нээрээ ломбард шүү пицта.
2014-09-28
монгол:
монго хоронгоо хятадуудын гарт бариулах ч сайны эхлэл биш байхаа манайхан ор зээлээ буцаагаад толж чадахгуй нь энэ зсагийн газрын байдлаар ойлгомжтой байгаа юм биш уу
2014-09-27
uugaa:
of ciana lombard bihs xariutslaga ondorcono
2014-09-27
дорлиг:
ломбард заримдап маш их хэрэг болдог юм байна лээ бид л сайн тохирох хэрэгтэц биднээс л шалгаалдаг юм байна лээ юм унэнээрээ байвал зугээр
2014-09-27
бурмаа:
хужаагийн банкний барьцаанд орсоноос ломарднаас зээл аваад хурдан буцаагаад эсвэл аль болоноор зээл авахгуй байвал дээрдээ
2014-09-27
бурмаа:
хужаагийн банкний барьцаанд орсоноос ломарднаас зээл аваад хурдан буцаагаад эсвэл аль болоноор зээл авахгуй байвал дээрдээ
2014-09-27
irgen:
manai banknyyd tor zasgiin sanaachilsan ajliig dampyyralj bn bid hogjie gej bodvol oryylah heregtei hyatadyyd dampyy tosold mongo ogohgui biz!tegehgui bol ene barigdaj bga baishind oroh hun oldohgui blno
2014-09-27
оюунаа:
одоо бид яасан ч байсан хятадын эрхшээлд орох нь ойлгомжтой болсон, энэ банктай банкгүй бүх хөгжих боломжуудыг хааж ирсэн, биеэ даах чадвар бараг үгүй ш дээ. оруулаад, энэ балай ламбард, санхүү бус байгууллагуудыг болиулах нь хөгжлийн нэг гарц, өөр арга алга, цаг алдвал бүр ч хэцүүднэ. яана даа байз, монголчуудаа ухаараач ээ, ухаарахыг нь хүлээж байтал бид асар их цаг хугацаа алдаж байна.хүн бүр дор дороо хичээх, саналаа гаргах, элий балай улс төрчдөөс болж эх орон минь их ядарч байна даа
2014-09-27
zochin:
yag unen. jijig zeel urt hugatsaagaar ugdug bank l heregtei. ard tumnii erh ashigt niitsehgui iim bankiig oruulj irj bolohgui. ene chini ediin zasgaar gazar nutgiin mini ezleh gesen sanaa. horvoo delhii uujim, hugjliin uur garts zunduu l baigaa shu de. an-han songuulias umnu dorvitoi arga hemjee avch dahin garch irehee l bodood bga l da. yasan ch hetsuu yumbede. alsa bodoj amidartsgaah yumsan humuusee!
2014-09-27
батаа:
нэг талаас болох л юм гэхдээ одоо цаг хугацаа нь бишээ. англи швед зэрэг менгений бодлогоо чанга барьдаг улс бас манай улсад банкаа нээх санал тавьсан ш дээ. яагаад заавал хятад гэж ! херенге оруулалтаар улс орон хегжине гээд байх юм. бид еерсдее менгений бодлогоо зев барих хэрэгтэй бэлэн хар менгений эсрэг. жишээ нь ухаалаг хэрэглээ ендер хегжсен уед интернет гуйлгээ. компаниудын доллар дансыг хаах , долоо хоногт данснаасаа бэлэн менге авах хэмжээ гурван сая гэх мэт.ин. гээд ирэхээр татвар авах гуйлгээ харагдана . нэг л их бэлэн тэрбум тегрег ярьсан улс. манай орон гадаад орны нэг муж дуурэгийн санхуужилттэй адилхан ш дээ.
2014-09-27
dolgort:
бээжинд очоод зээлээ аваа
2014-09-26
зоригоо:
тиймл их эээл хэрэгтээ бол гадаадад очоод аваач
2014-09-26
зоригоо:
тиймл их эээл хэрэгтээ бол гадаадад очоод аваач
2014-09-26
tumuruu:
gadaadiin bank orj irj baij l zeelin huu buurna. ene ni huviin biznes hogjij uls oron maani zov hogjlin zamd orno. er ni gadaad bankig oruulahgui bh sonirhol bh shig bn. gadaadin bank orj irehiig buren demjij bn. gagtshuu baritsaand ni gazar tavihgui baih gm olon zamaar asuudlaa shiidej bolmoor doo
2014-09-26
дондог:
хужаагийн эрхэнд орж зовж байхийн оронд энэ хэвээрээ одолхондоо байж бай
2014-09-26
zochin:
тажик улс хятадаас зээл авсаар байгаад. эрхшээлд нь ороод газар нутгийнхаа 45 хувийг тохиродцон худалдаж байгааг юу гэж бодож байна
2014-09-26
dolgor:
bank of chinag demjij bna
2014-09-26
баярдалай:
банкнийхан ийм юм бичүүлэхээ болиочээ. монголын банк банк бол хэдхэн гэр бүлийн бизнес. дээрээс нь нийгмийн хариуцлага гэж юу ч байхгүй. үүнийг ломбард гэж нэрлэдэг. жижиг дунд үйлдвэрлэлд санаа зовж байгаа бол энэ салбарт зээл олгоод байх нь яагаад байгаа юм бэ? тэгээд. банкаар дүүрэн зээлийн төслөө тэвэрчихсэн, монголын банкны шаардлага шалгуур жижиг дунд үйлдвэрлэлд ямар ч бололцоо олгохгүй байгааг үглэж дуулсан хүмүүс л дүүрэн байна шүү д.. 25 жил бид ингэж явлаа. банкны систем цэвэрших байх гэж харлаа. шулж, идэж уухаас өөр юм мэддэгүй аалз шиг хэдхэн эзэнтэй л банкууд байна. ер нь ч банкууд ингэж хэдхэн гэр бүлд төвлөрөх буруу, нээлттэй хувьцаат буюу олон нийтийн компани байх ёстой. тэгж байж нийгмийн хариуцлагаа биелүүлэх боломжтой болно.
2014-09-26
эхэл:
зовхон саин зохион баигуулалттаи банкнуудын ачаар баян чинээлэг ондор хогжилд хурсэн улсууд олон биишдээ оруулаад ирвэл манаи банк нэртэи ломвардууд ад халгаатаи блхоор оноох хятадиин аюул гэгчээ л улиглах юмаа
2014-09-26
garts:
japan and china gesen 2 bankiig ijil nuhtsultegeer erh ugsun n zuv doo...ingeed l boloo shuu dee
2014-09-26
unen:
mongoliin bank gej yu baisiin ne lombard shuudee
2014-09-26