Нийслэлчүүд 14.1 тэрбум төгрөг хэмнэжээ
2014-09-29

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн тээврийн газар, “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлтийг турших 10 хоногийн ажлын товч тайлан”-г Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан юм.

Энэхүү танилцуулгаас бид дараах товч мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

6

“НИЙТИЙН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ТУРШИХ 10 ХОНОГИЙН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН”

6

Арав хоногийн хугацаанд өдөр тутам нийт 422 цэгт 24 аж ахуйн нэгж, байгууллагын  709 борлуулалтын ажилтан ажиллажээ. Нийт 870 автобусанд  360 тасалбар шалгагч ажилласан байна.

ХЯНАЛТЫН СИСТЕМ:

"Нийтийн зорчигч тээврийн сүлжээ үйлчилгээ"-ний туршилтын хугацаанд  шинэ төлөвлөлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулж,  бүртгэл хяналтын систем, 7 цэгт дундын диспетчерээр бүртгэж, хяналт тавьж ажиллажээ. Үндсэн чиглэлийн, их дунд багтаамжиийн автобус, троллейбусны 25 аж ахуйн нэгж байгууллагын тухайн өдрүүдэд ажилласан тээврийн хэрэгслүүдийн гүйцэтгэсэн рейсүүдийг бүртгэлийн хяналтын систем, дундын диспетчерээр бүртгэсэн байна.

6

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЛТ:

2014 оны наймдугаар сарын 22-31-ний өдрийн  хугацаанд сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлтийн туршилтын ажлын талаар найман өдөр тутмын сонин, 19 телевиз, сайтуудад давхардсан тоогоор 72 удаа мэдээлэл тавигджээ.

Иргэдэд зориулсан чиглэлийн гарын авлага /брошур/ 100 000 ширхэгийг хэвлэн тарааж, ухаалаг гар утас, таблет төхөөрөмжинд зориулсан"Авто дорцов" аппликейшны андройд хувилбар гаргажээ.

6

ИРГЭДИЙН ДҮГНЭЛТ:

Танилцуулганд Үндэсний портал GoGo.mn сайтаар явуулсан санал асуулгын дүнг хавсаргажээ.

6

10 ХОНОГИЙН ЗАРДЛЫН ТОВЧ ТАЙЛАН

Туршилтын 10 хоногийн хугацаанд 1,3 тэрбум зарцуулна хэмээн тооцоолж байсан. Харин дараах байдлаар зардал гарчээ.

6

ХҮРСЭН ҮР ДҮН:

Харин дээрх зардлыг гаргаж, 10 хоносны эцэст дараах үр дүнд хүрсэн хэмээн дүгнэсэн байна.

6

ИРГЭД ЮУ ХОЖИВ?

Нийтийн тээврээр зорчигчдын 30 хувь нь дамжин суудаг бөгөөд тухайн туршилтын хугацаанд дамжин суудаг иргэдийн хувьд 1,215.2 сая төгрөг, дамжин суудаггүй иргэдийн хувьд 959.7 сая төгрөг хэмнэжээ. Ингээд нийт 10 хоногийн хугацаанд 2,174.9 сая төгрөгний зардлыг хэмнэсэн байна.

Харин автомашинтай иргэдийн хувьд дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцсоноос дунджаар 28,2 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн гэж үзжээ.

6

Тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцуулснаас өдөрт дунджаар 170 мянган тээврийн хэрэгсэл хязгаарлагдсан байна. Нэг тээврийн хэрэгслийг өдөрт дунджаар 10 литр шатахуун зарцуулдаг гэж тооцвол:

1 тээврийн хэрэгсэл:

1 өдөрт:   5 литр * 1660 төгрөг = 8 300 төгрөг

5 өдөрт:   5 литр * 1660 төгрөг * 5 өдөр = 41 500 төгрөг

170 000 тээврийн хэрэгсэл:

1 өдөрт:     170000 * 5 литр * 1660 төгрөг = 1,411,000,000 төгрөг

10 өдөрт:  170000 * 5 литр * 1660 төгрөг * 10 өдөр = 14.1 тэрбум төгрөг хэмнэсэн гэж тооцоолсон байна.

6

ГАРСАН ХҮНДРЭЛ:

  • Иргэд нийтийн тээврийн маршрутын /чиглэл/ талаар мэдээлэл аваагүйгээс дамжин суултаар зорчих зорчилтоо төлөвлөх боломжгүй байдал үүссэн.
  • Буцаж эргэх, дамжин суух талбай байхгүй байснаар богино эргэлтийн цэгүүд буюу зарим зогсоолуудад ачаалал үүссэн.
  • Цаг графикийн дагуу зорчуулахад хүндрэлтэй байдал үүссэн. /замын түгжрэл тодорхой замуудад/
  • Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар орлогын төлөө ажилладаг байсныг болиулснаар зорчигчдыг авахгүй шууд явах асуудал ажиглагдсан.
  • Тасалбарын борлуулалтыг гадна зогсоолуудаар хийж, автобус болгон тасалбар шалгагч нарыг бүрэн ажиллуулж чадаагүйгээс тасалбар авалгүй зорчсон иргэд их байсан.
  • Иргэд дамжин суултгүй зорчих хүсэлтийг ихээр гаргаж, дахин төлөвлөлтийг зогсоох саналыг зарим иргэд ирүүлсэн.
  • Чиглэлийн давхцлыг бууруулах үүднээс дамжин суултыг иргэд зайлшгүй зам хөндлөн гарч нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлагатай болсон.
  • Жич: Буусан зогсоолоос дамжин суулт хийхээр зохион байгуулахад чиглэлийн давхцал буурхааргүй байсан.
Shuud.mn
Сонин хачин
дамжин суулт зөв:
цагийн хуваарь болон маршрутыг ойлгомжтой болгох хэрэгтэй нь ажиглагдсан. ер нь энэ маш зүйтэй зүйл байсан 100% дэмжиж байна. хамгийн гол зүйл бол эдийн засгийн хэмнэлттэй тэгээд хүртээмжтэй, соёлтой байх юм.
2014-09-29
ганхуяг:
анх удаа зөв зүйл хийсэн. дамжин суух зохион байгуулалтыг сайн хийх
2014-09-29