Хордлого авсан хүүхдүүдийн бие сайжирч байна
2014-09-29

Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгийн 2-3насны 60 хүүхэд гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан. Өнгөрсөн баасан гарагт 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол даваа гаригийн 11.00 цагийн байдлаар 12 хүүхэд эмнэлгээс гарч гэрээр эмчийн хяналтад оржээ. Одоогоор нэмж өвдсөн тохиолдол гараагүй бөгөөд эмнэлэгт үлдсэн 13 хүүхдийн бие сайжирсаар байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

ө

Энэ сарын 23-25-ны өдрийн цэцэрлэгийн өглөө, өдрийн хоол, 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээг лабораторид шинжилж байгаа аж. Шинжилгээний дүн гартал цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байх юм.

ө

Харин Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодисонд хордсон нь Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна. Хордлогын шалтгаан, нөхцлийг тодруулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид халгалж байсан гурил, гурилын шуудай зэрэг 12 дээжийг шинжилгээнд өгөөд байсан билээ. Ацетил бүлэг бүхий органик нэгдэл нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг. Ачиж, тээвэрлэх болон хадгалах үеийн аль шатанд  гурил бохирдсоныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран  шалгаж байгаа тухай мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэв.

а

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоолны хордлого гарсан үед ажиллах нарийвчилсан арга, ажиллагааны заавар гаргаж орон нутагт хүргүүлэх. Улсын хэмжээнд хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, барилгын зарим төрлийн ажлыг зөвхөн үндсэн ажилчин гүйцэтгэдэг байх улсын байцаагчийн шаардлагыг барилгын бүх компанид хүргүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хийхээр болжээ.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bayah ulgi ni huuhduud yasan be kazakuud hahuulidchihcan uu
2014-09-30
зочин:
номингийн дархан салбараас эднийх бараагаа авдаг.
2014-09-29