ОХУ-ын Алс Дорнодод бүтээгдэхүүнээ танилцуулав
2014-09-30

ОХУ-ын Хабаровск хотод зохион байгуулагдсан Алс дорнодын болон Сибирийн эдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний олон улсын бүс нутгийн үзэсгэлэн-яармагт Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын жижиг дунд үйлдвэрийн 8 компани оролцжээ. Хоер талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд манай хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ энэ бүс нутагт их байгаа тухай болон энэ чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж ажиллах сонирхолтой байгаагаа Эдийн засгийн хөгжил, гадаад хамтын ажиллагааны яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад байгууллагууд албан ёсны уулзалтын үеэр илэрхийлэв.

а

Монгол Улс нь зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс ОХУ-ын Алс дорнодын хязгаартай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж байгаагүй бөгөөд цаашид энэ чиглэлд идэвхитэй хамтран ажиллах шаардлагатай, тийм нөхцөл бүрдэж байгааг үзэсгэлэн яармагт оролцогч үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний эрэлт харуулж байв.

Shuud.mn
Сонин хачин