Боловсролын байгууллагууд шалгалтад бүдэрчээ
2014-10-02

Монгол Улсын шадар сайдын баталсан удирдамжийн хүрээнд Боловсролын байгууллагуудын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн шалгалтыг өнгөрөгч наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 12-ныг өдрийг хүртэл орон даяар зохион байгуулжээ. Шалгалтад 609 их, дээд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийг хамруулахад төлөвлөгөөт шалгалтаар 2979 зөрчил илэрсэн ба түүний 1956 буюу 65.6 хувийг газар дээр арилгуулжээ.

ө

Мөн 1023 зөрчил дутагдлыг арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймсрийн улсын хяналтын байцаагчийн завал биелүүлэх шаардлага, мэдэгдэл зэргийг тус тусын байгуулагад нь хүргүүлжээ. Түүнчлэн улсын байцаагчийн үүрэг даалгавар биелүүлээгүй боловсролын байгууллага, албан тушаалдтанд хуулийн дагуу 2.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

ө

Энэ удаагийн шалгалтаар мөн өнгөрсөн жилд гарсан зөрчлүүд давтагдсан ба БШУЯ-нд улсын ерөнхий байцаагчийн шаардлага хүргүүлж байсан ч зөрчил, дутагдлаа засаагүй байжээ. Олон хүүхдийг хариуцан ажиллаж буй боловсролын байгууллагууд болзошгүй зүйл тохиолдоход бэлэн бус байсан нь илэрчээ. Хамгийн наад захын гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байхгүй, цахилгаан, шугам сүлжээ нь галын аюулгүй байдал хангахгүй зэрэг зөрчил дутагдалтай байжээ.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин