Мөнгөө хуримтлуулах нь ийм ашигтай
2014-10-07

-Иргэдийн хадгаламж эзэмших сонирхол эрс нэмэгджээ-

5

Иргэдийнхээ хадгаламжаар дэлхийд тэргүүлдэг улс бол Герман. Германчуудын 97 хувь нь хуримтлалтай гэсэн статистик бий. Тэр ч утгаараа цэнхэр гаригийн хөгжингүй, хүчирхэг улсуудын нэгд зүй ёсоор багтдаг. Азид гэхэд л технологийн хөгжлөөрөө дэлхийн “акул” улс болж чадсан Японы иргэд хуримтлалаараа тэргүүлдэг. Иргэд нь хуримтлуулж сурсан улсуудыг хараад байхад эдийн засгийн хөгжлөөрөө цойлсон, хөгжингүй орнууд байдаг нь цаанаа учиртай. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Л.Оюун үүний шалтгааныг “Иргэн хуримтлалтай байж улс хуримтлалтай болдог. Улс хуримтлалтай байж иргэн хуримтлалтай болдог. Яагаад гэхээр иргэдийн хадгаламжийн мөнгө банкнаас зээлийн хэлбэрээр эдийн засаг руу ордог юм. Эдийн засагт ороод өртөг бүтээгдэж аж ахуйн нэгж хөгжинө. Улс орон компаниудаасаа  татвар авна. Авсан татварынх нь хэмжээ нэмэгдэх тусам төсвийн орлого өснө. Төсвийн орлого өсвөл хөрөнгө оруулалт ч нэмэгдэж,  халамж ч зохих ёсондоо нэмэгдэнэ гээд бүгд хоорондоо холбоотой. Эдгээр нь нэг түвшиндээ тасарчихаар гинжин хэлхээ үгүй болчихоод байгаа юм” гэж тайлбарласан байдаг.

6

Сүүлийн үед арилжааны банкууд хөгжил рүү чиглэсэн том хэмжээний зээлийг санхүүжүүлж буй. Наад зах нь гэхэд л жижиг дунд үйлдвэрийнхэн арилжааны банкнаас зээл авч, дотооддоо өчнөөн төрлийн хүнс үйлдвэрлэж байна. Долларын ханш 1800 давж чангарсан энэ үед мах, сүү, өндөг, талх, боов, гурил гээд өргөн хэрэглээний барааны үнэ импортын чихэр, дарс шиг өндрөө авахгүй байгаа нь ийм учиртай. Иргэд нь мөнгөө их хэмжээгээр хадгалуулах тусам амьдралд тустай ийм төслүүд олноороо хэрэгжинэ. Цаашдаа цахилгаан станц, гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, төмөр зам гээд Монголд хэрэгжих томоохон төслүүдийн санхүүжүүлэгчдийн нэг томоохон хэсэг нь мөн л арилжааны банкууд. Арилжааны банкуудын том төслүүдийг санхүүжүүлж буй мөнгөний багагүй хэсэг нь иргэдийн хадгаламж. Энэ төслүүд амжилттай хэрэгжвэл эдийн засаг тэлж, Монгол хөгжингүй улс болно гэдгийг бүгд л онцолдог. Тэгэхээр банкны хадгаламж эзэмшигч болно гэдэг нэг талаас  амьдралын баталгаа, үр хүүхдийнхээ ирээдүйг бодсон хэрэг ч нөгөө талаас хөгжингүй Монголыг бүтээхэд оруулж буй бодитой хувь нэмэр гэж хэлэх гээд байна л даа. Хуримтлалтай иргэдийн хувьд ч мэдээж олон давуу тал бий. Зөвхөн учирч болох эрсдэлд бэлтгэх төдийгүй ирээдүйд хийхээр төлөвлөсөн зүйлдээ хөрөнгө оруулж буй хэрэг юм. Багагүй хугацаанд тогтмол мөнгө хадгалуулсан бол орон сууцны зээлд  хамрагдах боломж бүрдэнэ. Хүүхдэдээ хадгаламж нээгээд сар бүр багахан мөнгө хийгээд явахад  өсч томорсных нь дараа сургалтын төлбөрөөс нь эхлээд зайлшгүй гарах зардлуудыг төвөггүй шийдчихнэ. Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад адаглаад л хадгаламжаа барьцаалаад зээл авчихна. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлонгийн өмнө ч тийм амар өвдөг сөхрөхгүй.

6

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг Г.Одмаа “Би хоёр хүүхэдтэй. Хувиараа оёдол хийж амьдардаг. Цагаан сар, наадам гээд баяр ёслолын үеэр хангалттай хэмжээний мөнгө олдог. Орлого тааруу сарууд ч бий. Хэр хэмжээгээр олохоосоо шалтгаалж сар бүр хадгаламжийнхаа дансанд мөнгө хийдэг. Дансандаа мөнгө хийдэггүй сар гэж байхгүй. Илүү зүйлд мөнгө заралгүйгээр хэрэглээгээ зөв зохицуулаад явахад мөнгө хуримтлуулах боломж хэзээд байдаг.  Алсдаа байрны лизинг ч юм уу, амьдралдаа хэрэгтэй хөрөнгө оруулалтанд хуримтлалаа зарцуулна гэж боддог. Би хүүхдийнхээ мөнгийг  ч гар дээрээ авдаггүй. Хадгаламж нээлгэж дансыг нь холбуулсан. Сургалтын төлбөрт нь нэмэртэй шүү дээ” гэж ярилаа. Инфляци чангарч, төгрөгийн ханш суларсан ийм хэцүү үед ч олсон хэдээрээ дажгүй амьдарч, илүү гарсныг нь хуримтлуулж буй Одмаа шиг хүмүүс  Монголд олон бий.

6

Бас нэгэн жишээ дурдахад, мөнгөө тодорхой хугацаанд хуримтлуулж чадсан иргэдэд орон сууцны зээл авах боломжийг  банкууд олгож байгаа. Т.Алтанчимэг гэр бүлийнхээ хүний хамт Солонгосын Инсунг корпорацид өндөг ялгагчаар ажилладаг. Хоёр жилийн хугацаанд хуримтлалын дансанд сар бүр тогтмол мөнгө хийгээд хоёр өрөө байртай болжээ. Тэрээр ”ХасБанк гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад эх орондоо орон сууц худалдан авахад зориулан зээл олгож байгаа тухай сонсоод орон сууцны хадгаламжийн данс онлайнаар нээсэн юм.  Төд удалгүй хуримтлуулж буй хадгаламж минь орон сууцны урьдчилгаа төлөхөд хүрэлцэхүйц болсон л доо. Онлайнаар зээлийн хүсэлтээ илгээсэн чинь тав хоногийн дотор шийдвэрлэж өгсөн. Солонгост амьдрах хугацаандаа байрныхаа зээлийг төлж дуусгана” гэж ярилаа. Орон сууцны хуримтлал үүсгэж байрны зээлд хамрагдах хүмүүсийн тоо эрс өсчээ. Хуримтлал үр дүнгээ өгч байгаагийн нэг тод жишээ нь энэ.

7

Хүн өөрөө хүсээд, хичээвэл олсон хэдээсээ цааш нь хийх боломж байгаа гэнэ. Монголчууд орлогоосоо хичнээн төгрөг цааш нь хийх боломжтойг Л.Оюун доктор судалж үзжээ. Авдаг цалингийнхаа арван хувь, цалингаас гадуурх орлогынхоо 70 хувийг цааш нь хийгээд илүү гарсан мөнгөөр нь дажгүй амьдрах бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарч.

Арилжааны банкууд бол олон улсын жишигт хүрч хөгжиж байгаа цөөхөн салбарын нэг. Тэр ч утгаараа иргэдийн дунд банкинд итгэх итгэл өндөр байдаг. Итгэл өндөр байна гэдэг нь мөнгөө хадгалуулах хүний тоо өссөн гэсэн үг.

7

Хадгаламж эзэмших сонирхол нэмэгдсэнийг батлах хэдэн статистик сонирхуулъя. Монголчуудын 1.5 сая нь банктай ямар нэг хэмжээгээр харилцдаг, 1.1 сая нь ямар нэг хэмжээгээр хуримтлалтай гэнэ. Дөрвөн жилийн өмнө хийсэн хүн ам, орон сууцны тооллогын үеэр гарсан тоо л доо. Олзуурхмаар нь сүүлийн үед хийсэн судалгаагаар илүү өөдрөг дүр зураг харагдаж байна. Банк, санхүүгийн салбарт хийсэн уг судалгаагаар 1.9 сая монгол иргэн банктай идэвхтэй харилцаж байгаа аж. Нэг хүн ойролцоогоор 2-3 банктай  голчлон зээл, төлбөрийн карт, хадгаламж гэсэн гурван төрлийн үйлчилгээ авч харилцдаг юм байна. Тэдний 1.5 сая нь хадгаламжтай. Тэгэхээр бидний 1.5 сая нь өөрийн гэсэн мөнгөн хуримтлалтай болж байна гэсэн үг. Хуримтлалтай улс хөгждөг гэдэг талаасаа чихэнд чимэгтэй таатай мэдээ. Өөр нэг олзуурхам мэдээ гэвэл хадгаламж эзэмшигчдийн тоо жилээс жилд өсч байгаа гэсэн.

7

Иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх, мөнгөө хурааж хуримтлуулснаар ямар ашиг тустайг ойлгуулж, сурталчилан таниулах тал дээр илүү санаачлагатай ажиллаж байгаа гэдэг утгаар нь ХасБанкинд хандлаа. Учир нь тус банк сүүлийн жилүүдэд “Хуримтлалтай Монголын төлөө” уриан дор иргэдэд хуримтлал бий болгох дадлыг суулгах, түүнийг нь урамшуулан дэмжих зорилгоор “Хас лотто” аян, “Санаснаа гүйцээх санхүүгийн эрх чөлөө” аян зэрэг олон ажлыг өрнүүлж байгаа юм. Ингээд ХасБанкны  Иргэдийн банкын газрын Хадгаламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Бат-Уултай хуримтлалын сэдвээр яриа өрнүүллээ.

7

-Эдийн засагчдын судалгаагаар монголчуудад цалингийнхаа арван хувийг хадгалах боломж бий гэсэн дүгнэлт гарчээ. Танай банкны хадгаламж эзэмшигчдийн дунд цалингаасаа ийм хэмжээний мөнгө хуримтлуулдаг хүмүүс хэр байна?

-Манай банк 550 мянга орчим хадгаламж эзэмшигчтэй. Сүүлийн таваас арван жилд хадгаламж эзэмшигч, зээлдэгчдийн тоо эрс нэмэгдэж байна. Цалингийнхаа 10-20 хувийг хадгалаад явдаг улс нэлээд хувийг нь эзэлдэг. Жишээ нь манай “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламжийг хүүхдэдээ нээгээд сар бүр цалингийнхаа тодорхой хувийг хийгээд явдаг хүмүүс байна. Цалингаас нь автоматаар хүүхдийнх нь хадгаламжийн данс руу ордог үйлчилгээ л дээ. Цаг зав шаардахгүйгээрээ онцлог үйлчилгээ. Ер нь манай банкинд удаан хугацаанд тасралтгүйгээр мөнгө хийдэг хадгаламж эзэмшигч олон бий. Хувь хүн амьдралаа зөв зохицуулж, төлөвлөөд явбал хуримтлал хийх үйл ажиллагаа тасралтгүй өрнөдөг.

7

-Хадгаламж эзэмшигчийн тоо эрс нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-Иргэд манай банкийг найдвартай банк гэж үнэлэн, итгэж байна л гэсэн үг. Харин найдвартай банк хэмээх ойлголтын хувьд олон үзүүлэлт бий. Тэр дундаас манай банкны хувьд хамгийн том давуу тал нь засаглалын оновчтой бүтэц, эрсдлийн удирдлага юм. Энгийн үгээр тайлбарлавал, манай банк бусад банкнаас илүү олон хөрөнгө оруулагчтай. Түүн дотор бусдаасаа давамгайлсан хөрөнгө оруулагч байхгүй. Өөрөөр хэлбэл, Хувь нийлүүлэгч, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын багийн аль нэг гишүүн хяналтгүйгээр, эрсдэлтэй шийдвэр гаргах болон гаргуулахад нөлөөлөх боломжийг багасгасан хүчтэй засаглалтай. Засаглал, нэр хүнд бол арилжааны банкны маш том үзүүлэлт.

7

-Мөнгөө итгэж хадгалуулахын тулд банкаа сонгоно гэж том асуудал бий. Ийм банкийг сонгож болно гэсэн олон улсын жишиг үзүүлэлт байдаг уу?

-Олон улсын жишгээр банкийг сонгох найман шалтгаан байдаг гэж үздэг. Дөрөв нь нэр хүнд гэх мэт хэмжигддэггүй шалтгаан. Хэмжигддэг дөрвөн үзүүлэлт бий. Харилцагчийн үйлчилгээ сайн, салбар байршлын хувьд харилцдагчдадаа илүү ойрхон, бүтээгдэхүүн үнийн бодлогын хувьд олон нийтэд ил тод, харилцагчийг хамгаалах гэсэн үзүүлэлтүүд бий. Манай банк энэ үзүүлэлтүүдийг хангаад явж байгаа. Дээрээс нь манай банкны нэг онцлог давуу тал нь хадгаламжийн хүүг нийлмэл хүүгийн аргаар тооцдог буюу хүүгээс хүү боддог Монголдоо цорын ганц банк юм.

7

-Иргэд мөнгөө ямар зорилгоор хадгалуулж байна вэ?

-Ерөнхийдөө зорилгын хувьд 3 ангилж үзэж болно. 1-рт тодорхой зорилго тавин хуримтлал үүсгэдэг хүмүүс байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, орон сууц, автомашин худалдан авах, аялалд явах, эсвэл бизнесээ эхлэх хөрөнгө бий болгох зэрэг ирээдүйд хэрэгтэй зүйлээ санхүүжүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган, тодорхой хугацаа заан хуримтлуулдаг гэсэн үг. Нөгөө нэг хэсэг нь ирээдүйд тохиолдож болзошгүй гэнэтийн эрсдлийг даван туулахад бэлэн байхын тулд өнөөдрийн орлогоосоо хадгалдаг. Энэ тохиолдолд бол тодорхой хугацаа заагаагүй эсвэл таваас дээш жилээр буюу урт хугацаанд хадгалдаг. Дээрх 2-оос гадна чинээлэг, их мөнгөтэй хүмүүсийн хувьд хүүгийн ашиг хүртэх сонирхлоор мөнгөө хадгалуулж байна. Аль аль зорилгоор нь зэрэг хадгалдаг хүмүүс ч байдаг.

7

-Гадаадад ажилладаг хүн орон сууц авах зорилгоор ХасБанкинд мөнгөө хадгалуулаад, байртай болсон тухай сонсож байсан юм. Яг ямар үйлчилгээ байдаг юм бол?

-Манай банкинд орон сууцны хадгаламж гэж бүтээгдэхүүн бий. Шууд орон сууцны урьдчилгаагаа өгч байрны зээлд хамрагдах боломжгүй хүмүүс байдаг даа. Сар бүр орлоготой хэр нь орлогоо нийгмийн даатгал, банкны баримтаар баталгаажуулж чаддаггүй хүмүүст боломж нээсэн үйлчилгээ. Энэ хүмүүсийн орлогыг баталгаажуулах нэг хэрэгсэл нь орон сууцны хадгаламж. Сар бүр хадгаламждаа 500 мянган төгрөг хийж, тэр нь хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн бол байрны зээлд хамрагдах боломж нь нээгдэж байгаа юм.

7

Энэ сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдөр тохионо. Монгол улсад тэмдэглэж эхлээд 10-аад жил болж буй энэ өдрийг 1924 оноос дэлхийн улс орнууд тэмдэглэх болжээ. Хуримтлалын ашиг тусыг ойлгосон дэлхийн хөгжингүй орнуудын эрхмүүд Италид цуглаад ийм шийдвэр гаргаж байж. Өдгөө дэлхийн 120 гаруй улсын 170 орчим банк хуримтлалын өдрийг тэмдэглэж, иргэддээ хуримтлалтай байхын ашиг тусыг ойлгуулж, хадгаламж эзэмшигчдэдээ янз бүрийн хөнгөлөлт урамшууллыг зарладаг юм байна. Бид дараагийн нийтлэлдээ дэлхийн хуримтлалын өдрийг Монголд хэрхэн тэмдэглэх, тэр дундаа ХасБанк ямар төрлийн урамшуулал, хөнгөлөлт зарлаж буйг сурвалжлан хүргэх болно.

 7

Ц.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
найзын найз:
ямар сарандаваад 20,0 өгөх болчвоо
2014-10-14
найз:
сайн нийтлэл бна харин орлого багатай өрх байгаа гэхдээ энэнээс санаа аваад хуримтлал бий болговол мөнгөтэй болох л юм бна ер нь хэрэгцээгүй худалдан авалтаа хянаж бага ч гэсэн хуримтлалуулаарай болно гэдгийг санал болгоё. сарандаваад 20000 төгрөг өгөхөөр хадгаламжинд хийгээрэй ямар ч байсан ашигтай та бүхэнд амжилт хүсье
2014-10-08
найз:
сайн нийтлэл бна харин орлого багатай өрх байгаа гэхдээ энэнээс санаа аваад хуримтлал бий болговол мөнгөтэй болох л юм бна ер нь хэрэгцээгүй худалдан авалтаа хянаж бага ч гэсэн хуримтлалуулаарай болно гэдгийг санал болгоё. сарандаваад 20000 төгрөг өгөхөөр хадгаламжинд хийгээрэй ямар ч байсан ашигтай та бүхэнд амжилт хүсье
2014-10-08
werty:
ortoi zeeltei tsalin baga gesen mortloo heregleen terbymtangaas yalgagyi hymyys mongloor dyyren bh uymda.
2014-10-08
zochin:
hurimtluulsaar baigaad ! ur huuhduuddee zoriulaad l duusiidaa ! bidend yg tiim ue ni tohioj dee ! ur huuhed hoich ue mini ! mongonii gachaaliig buu uzeesei bilee ! odoo nadad dansand ! 800,000,000 tug bna ! say tug avchih geheer hairan sanagdaad bolohgui ym ! terbum bolgood l uhchih ymsan !
2014-10-08
иргэн:
санал нийлэхгүй, бид хэтэрхий тансаг амьдрахыг мөрөөдөөд, хэрэгтэй хэрэггүй баяр болгоныг бусадтай уралдан, өрсөлдөөд ч байгаа юм шиг бөөн чирэгдэлтэйгээр эсвэл хэт зохиогүй үнэтэй хувцасаар " шинэ жил" -ийн гацуур мод ч юмуу, удган мод шиг алаг эрээн хувцасладаг муу зуршилтай хүмүүс соёлтой, хэр хэмжээгээрээ амьдарч, хуримтлал боломжоороо хүн бүр үүсгэх бололцоо бий шүү, түүнийгээ ашиглацагаая , нөхөд өө
2014-10-08
сэтгэгдэл:
ер нь бол ихэнх нь цалингаас цалингийн хооронд байгаа болохоор юун хуримтлал хийх вэ хүмүүсийн амьдрал хэцүү байна ш дээ ажил олдохгүй байна 35 настай хүнд
2014-10-07
зочин:
монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ маш бага байдаг мөн дундаж цалин бага, зэрэг нь хуримтлал хийх боломжгүй байна. нийт хүн амын 90 гаруй хувь нь байгааг анхаарах хэрэгтэй. иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байна шүү дээ. юу үнэн энэ үнэн
2014-10-07