Майкл Брауныг хороосон цагдааг шийтгэхийг шаардав
2014-10-09

Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд Миссури мужийн Фергюсон хотын цагдаа Деррин Уэлсонг 18 настай Майкл Браун хүүг буудан хороосон юм. Энэхүү үйл явдлын дараа тус хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Миссури мужийн захирагч Жей Никсон хүүгийн аминд хүрч, ажлын хариуцлага алдсан цагдаагийн ажилтан Деррин Уэлсонгийг ажлаас нь халсан.

1

Нью Йорк хотод өчигдөр “Хүүгийн аминд хүрсэн цагдаад хэтэрхий хөнгөн шийтгэл ноогдуулсан. Тэр бол алуурчин” гэх уриатай эсэргүүцлийн жагсаал болжээ.  Жагсагчид “Деррин Уэлсонг насанд хүрээгүй хүүхдийн аминд хүрсэн. Тиймээс хамгийн багадаа 15 жилийн ял авах ёстой” гэсэн байна. Брауны гэр бүл “Деррин Уэлсонг шийтгэх нь зөв” гэж бичсэн цаасан дээр иргэдийн гарын үсгийг авч, таван сая хүний гарын үсэг цуглуулсныхаа дараа Ерөнхийлөгч Обамад хандахаар болжээ.

“Обама ард түмнээ ялгаварлаж болохгүй. Хүү минь дэндүү харамсалтайгаар амиа алдсан” гэж хүүгийн аав Боб Браун хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene zaluu ooroo tsagdaatai dalchignaj muur hulgana bolj bgaad buuduulsan.
2014-10-09
бибид:
харах царайны энэ хїїгийн буруу байна
2014-10-09