Цэргийн ангиудын дунд үлээвэр найрал хөгжмийн уралдаан зарлалаа
2014-10-10

Нийслэлийн Засаг дарга "Уралдаан зохион байгуулах тухай" А/862 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд үлээвэр найрал, хөгжмийн уралдаан зохион байгуулахаар боллоо. Уралдаан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Уралдааны шалгаруулалт 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Батлан хамгаалахын их сургууль дээр болно. Нэгдүгээр байр-1 сая төгрөг, Хоёрдугаар байр-800.000 төгрөг, Гутгаар байр- 600.000 төгрөг, Тусгай байр- 400 000 төгрөгийн шагналын сантай. Мөн шилдэг удирдаач, шилдэг гоцлооч хөгжимчин шалгаруулж тус бүр 300 000 төгрөгөөр шагнана. Уралдаанд шалгарсан үлээвэр хөгжмийн тоглолтыг нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр "Их эзэн Чингис хаан"-ы талбайд боло Парад шоунд оролцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
oron nutagaas:
xudlaa show xiij xvnii xodolmoriig talaar xiixgvi baixiig xvsie. xogjimchiddoo amjilt xvsie chadal chansaatai sain xogjimchid vlger ji*egees oor gazar olon baidag yum shvv
2014-10-11