Тамирчид түүхт ойгоороо “Олимпийн төгөл” байгууллаа
2014-10-11

Монгол Улсын баг тамирчид зуны олимпийн наадамд анх оролцсоны түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс яг 50 жилийн өмнөх энэ өдөр Япон улсын Токио хотноо зуны олимпийн наадамд Монголын баг тамирчид оролцож, өрсөлдөж байжээ. Тус хотноо 1964 оны аравдугаар сарын 10-24-ны өдрүүдэд зохион байгуулагдсан зуны олимпийн наадамд манай улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орныхоо алтан соёмбот далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, зуны олимпийн наадамд Монгол Улс хэмээх нэрийг анхлан алдаршуулж байжээ.

а

Өнөөдөр Монгол Улс зуны олимпод анх оролцсоны түүхт баярыг тэмдэглэж, анхны олимпийн наадамд оролцож байсан ахмад тамирчин, буурлууддаа хүндэтгэл үзүүлэх болон “Олимпийн төгөл” байгуулах үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд “Токио-1964” олимпийн наадамд эх орны алтан соёмбот далбаагаа мандуулан оролцож байсан 14 ахмад тамирчин, өдгөө тив, дэлхийд эх орныхоо алдар цуугаа түгээж яваа тамирчид, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, гавьяат тамирчин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон ССАЖЯ, МҮОХ-ны удирдлагууд, спортын сургалттай дунд сургуулийн сурагчид оролцов.

а

Анхны олимпийн наадамдаа манай тамирчид хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастик, буудлага, чөлөөт бөх төрлүүдээр оролцож байсан ба алдарт хоёр Мөнх, том, бага Санжаа тэргүүтэй олимпийн гавьяатнууд хүрэлцэн иржээ. Энэ үеэр олимпийн наадамд анхлан оролцож байсан анхдагч гавьяатнууддаа Олимпийн наадамд оролцогчдын энгэрийг тэмдэг гардуулсан юм. Олимпийн анхдагчдад хүндэтгэл үзүүлэх энэхүү үйл ажиллагаанд оролцсон ахмад тамирчид баярлаж, талархаж буйгаа илэрхийлж байв.

а

Монголын анхны олимпийн гавьяатнууд, одоогийн алдар цуутай тамирчдын төлөөлөл, ирээдүйд тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулах тамирчид Үндэсний мод тарих өдрөөр 100 бургас мод суулгаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Олимпийн төгөл”-ийг байгуулав. Мод тарих нь үр хойч, эх дэлхийдээ үлдээж буй хамгийн эрхэм өв хэмээдэг билээ.

ө

а

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
нацист:
бургас мод хамгийн хямдхан мод. ядаж улиас тариач, гацуур тариж та нар чадахгүй л дээ. харамч новшнууд
2014-10-12
energ:
ene tamirchid ulsaas asar ih mungu avdag hirnee . bagaaraa bieeree ulastaaa ergeed 1 ch bvteen baiguulalt hiudeggvi . hvmvvs yum daa . mongoliin neriig delhiid taniullaa gej amaaraaa otilhois tsaashgvi . . ter gvndegmaa tsagaan baatar . 1 mod ch tarisangvi . hudlaa vnen urlagiinhan handiviin toglolt geed ydarsan zond tusaldag dhvvdee
2014-10-11