Мэдлэгээр эдийн засгаа өндийлгөе
2014-10-14

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 95-98 хувийг ямар нэгэн дахин боловсруулалт хийгээгүй түүхий эдийн экспорт эзлэж байна. Дэлхийн өнөөгийн эдийн засгийн шинж төлөв нь мэдлэгт суурилсан ур чадвар, мэдээллийн хурдын өрсөлдөөн давамгайлсан гэж тодорхойлж байгаа. Аливаа түүхий эдийг нэмүү өртөг шингээсэн, инновацид тулгуурласан цоо шинэ технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг улс орнууд чармайх боллоо. Түүхий эдийн экспортоос хамаарсан эдийн засаг байнгын савлагаатай байдаг нь хөгжлийн хурдыг чөдөрлөх тушаа болдог юм. 95-98 хувийг нь түүхий эдийн экспорт эзлэдэг манайх шиг нь байтугай экспортынх нь талаас илүү хувийг эзлэдэг улс орнууд аливаа нэг хямралын давалгаанд маш өртөмтгий байдаг байна. Иймээс бид мэдлэгийн хүч, бүтээх чадвар дээр үндэслэгдсэн түүхий эдийн бус бүтээмжийн эдийн засаг руу нэн яаралтай орох шаардлагатай байгаа юм.

6

Мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсэн шинж болох мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах хэрэглэх, хөгжүүлэх боломж чадавхийг бий болгохын тулд юу хийх ёстой вэ. Мэдээж боловсрол чухал. Шинжлэх ухаантай эдийн засгийг нягт уяж өгөхгүйгээр хэзээ ч бат найдвартай эдийн засагтай байж чадахгүй. Боловсролын систем маань өөрөө бүтээлч бус чиг хандлагатай сургалт дээр тулгуурлаж хөдөлмөрийн зах зээлийн судалгаанаас тэс өөр боловсон хүчин бэлддэг, жинхэнэ мэдлэг бус өнгөц боловсрол олгодог гэсэн олон шалтгаанаас шинжлэх ухаан эдийн засаг хоёр холбогдож чдахгүй байгаа юм. ШУА нь болохоор инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх турших бааз суурьгүй, төрөөс мөнгө нэхсэн байдалтай хойрго байгаа нь манай эдийн засагт үр нөлөөгөө үзүүлж чадахгүй байна. Алга дарамхан газартай, ашигт малтмалгүй шахам Израиль, Япон, Солонгосын хөгжлийн нууц нь нэмүү өртөгийг дээд зэргээр шингээсэн эцсийн бүтээгдэхүүн, инновацид тулгуурсан шинэ шинэ бүтээгдэхүүний байнгын урсгалыг бий болгосноор эдийн засаг нь хүчтэй басхүү тогтвортой байгаа юм.

6

Бидэнд бага зэргийн ололт бий. Голдуу бизнесийнхний оролцоотой. Томоохон компани үйлдвэр аж ахуйн нэгжүүд дэргэдээ лаборатор, эрдэм шинжилгээний салбар, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын бааз суурьтай болж байгаа нь сайшаалтай. Төр засгаас олигтойхон дэмжээд хууль эрхзүйн орчинг нь сайжруулаад, эдийн засгийн аргаар дэмжээд эхэлбэл энэ үйл явцын цар хүрээ нэмэгдэнэ. Харамсалтай нь инновацийн тухай олон ч парламентаар өч төчнөөн ярьсан ч үр дүнд хүрээгүй. Бүхий л салбарт нэмүү өртөг шингээсэн, инновацид суурилсан экспортын бүтээгдэхүүнийг олноор бий болгож гэмээн Монгол улс хөгжинө гэж ярьдаг ч дэмжлэг мөхөс байгаа юм. Нөгөө талаар ШУА өөрөө санаачлагатай ажилламаар байх юм. Инновацийн үндэс нь тэдэнтэй шууд холбогдоно. Тэдэнгүйгээр энэ асуудал бүтэхгүй нь тодорхой. ШУА төрөөс мөнгө гуйж суухаар өөрийн эрдэмтдийнхээ бүтээсэн, нээсэн бүхий л ололт амжилтыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарвал бидэнд их нөөц хүч бий.

6

Аж үйлдвэрийн шинэ техник технологи, уул уурхайн, хөдөө аж ахуйн түүхий эдээр яаж эцсийн бүтээгдэхүүн хийх вэ, нүсэр том үйлдвэр барих нь ашигтай юу орчин үеийн техник технологи бүхий жижиг дунд үйлдвэрүүдийг барих уу, гарах бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр хэр зэрэг борлуулалттай байх вэ, тэнд ажиллах мэргэжилтэн, ажиллагсдыг яаж бэлтгэх вэ гээд олон асуултыг бодлогоор шийдэх нь чухал. Бодлого гэхээр нүсэр том хууль эрхзүйн актууд санаанд нь битгий буугаасай. Татвар, эдийн засгийн хөнгөлөлтүүдээр эхний ээлжинд дэмжихэд болно шүү дээ. Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн шинэ гаргасан бүтээгдэхүүн болгоныг төр засаг яагаад худалдаж авч болохгүй гэж. Спорт, урлагийнхан олон улсын тэмцээн наадмаас шагнал хүртэхэд төр мөнгөн шагналаар шагнаж байхад эрдэмтэн, мэргэжилтнүүдийн бүтээсэн, зохиосон бүтээсэн, технологи яагаад тэр зиндааны үнэлэгдэж болохгүй байх билээ. Шинэ бүхнийг нарийн шалгуураар шалгаад үнэхээр дэлхийн зах зээл дээр цахиур хагалахуйц технологи бүтээмж байвал төр худалдаж аваад эргүүлээд бусдад яагаад борлуулж болохгүй байх билээ. Зохиогч, бүтээгчдэд урам зориг нэмээд зогсохгүй эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийх санхүүгийн эх үүсвэртэй болно шүү дээ.

6

Экспорт нэмүү өртөг өөртөө шингээх тусам эдийн засагт ашиг тусаа өгнө. Шинэ бүтээгдэхүүн бол цэвэр ашиг л гэсэн үг. Мэдлэгт эдийн засаг суурилуулж гэмээн баргийн шуурганд уруудаад байхгүйсэн.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
jade:
unen mongoliig america _aas harj baina.bolovrol heregtei.bid nariig hoid solongos gej baina
2014-10-17
medlegtei baisan bol:
medlegtei baisan bol utaa ugaarand umbasan manan dund mongol udaan baigaad baih bilee dee. daan ch ter medleg ni baihgui baina daa.
2014-10-16
kkkk:
alivaa uls oron uildverlelee hugjuulehgui bol hezee ch hugjihgui, gadaad ulsiin haraat ediin zasagtai l uldene. uildverlelee hugjuulehiin tuld tumuriin uildver, himiin uildveriig ulsaas todorhoi zorilogotoigoor baiguulj hugjuuleh yostoi. tumur, himiin hund uildvergui ulsad hezee ch uildverlel hugjihgui. yamar ch uildverleliin undsiin undes, tuuhii ediig ni ene 2 hund uildver gargaj baidag.
2014-10-15
tamir:
элсэлтийн шалгалтгүй, хямд зардлаар оху-д суралцуулна.
2014-10-15
eeee:
экспорт хийхэд элдэв бичиг нэхдгээ болимоор,хятадууд тааруу зйүлээ экспорлосоор аамжаар гадаад зах зээлийн шаардлагад нийцдэг зүйл хийх түвшинд хүрсэн.
2014-10-15
быбыб:
эрхзүйн орчинг нь сайжруулаад, эдийн засгийн аргаар дэмжээд эхэлбэл гэж маш зөв хэлсэн байна.
2014-10-15
bayar:
ediin zasag ni elgeeree hevteed bish hevtyyleed bna. tyynees medleg chadbar ene ter geed bygd bna...
2014-10-15
буугийб:
мэдлэгтэй болж чадахуу боллоо гэхэд ашиглаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэмжээнд байж чадахуу.гол нь мөнгө гэдгийг л анзаардаггүй хүмүүс юмдаа манайхан.гуйлагчин байж л эрдэм сураад л түүнийгээ ашиглаж үйлдвэрлэл явуулж цөм хийчих юмсан гээд л гэдсээ илээд л тэнгэр хараад л хангинатал санаа алдаж халамж цуслахаас өөрийг мэдэхүү.хуримтлал үүсгээд нэг мэдлэг шингэсэн тоног төхөөрөмж аваад(хийгээд биш) үйлдвэрлэл явуулаад тодорхой хэмжээнд хөлжөөд үр хүүдээ жинхэнэ утгаар нь ажил хөдөлмөр эрдэмд сургаад (хятадыг хар л даа, урд нь хуулчихдаг байсан одоо л эрдэмтэд нь өрсөлдөхүйц болж бна) гэж бодвол зүгээр байгаан.байхгүй шүү нэг л амьдрана гээд л олсон зөөснөө тараагаад л нэг том хар машин унаал бензин бу*ас гуйгаал.улс нь иргэнээ яг хувилсан юм шиг аашилна.халамж энэ тэр гээд л.өөрсдийгөө зөвхөн европ америктай л жишнэ. ёстой том. хүний эрх мэрх.ажил хийхгүй залхуу амралт баяр ёслол бол бүр цадигаа алдсан...,бүр европын нэг улс адгийн муу монгол ажлын 5 хоногтой.тэтгэвэрийн нас 55 байхад бид ажлын 6 өдрөө бага болгоё гэж жагсаж байсан гэдэг.одоо яахавдээ бидний араншин.сүх далайтал үхэр амгалан улсаа сүйртэл монгол амгалан .хэхэхэ өвгөдийн буян байна болох байгаа
2014-10-15
ганаа:
маш зөв. мэдлэг, шинжлэх ухааны мэдлэгт, нотолгоонд суурилсан төлөлвлөлт их хэрэгтэй. энэ 76 бярууг шахаж хөгжлийн бодлогын/ төлөлвлөлтийн/ хуультай болох хэрэгтэй, эд нар юуч мэдэхгүй цацаад л, хуваагаад л, устгаад л, худалдаад дуусч байна шүү
2014-10-14
20 jild bar uls boldog:
yamarch uls 20 jild ediin zasag ni hul deeree bocoj bar uls boldog ajee. mongol 24 jil bolj baihad elgeeree hevteed baigaa . ter medleg ni baisan bol ali hediin bar uls bolchih baisan baihaa. daan ch ter medlleg ni mongold alga daa.
2014-10-14
zuv sanaa:
zuv bichjee. ediin zasgiin uulzaltiig 5 udaa hiisen gej medeelsen. tegeed ediin zasag ni elgeeree hevteed baidag. tehleer ediin zasgiig undiilgedeg medleg baihgui baih shigee.
2014-10-14