Бүртгэл ирэх сар хүртэл үргэлжилнэ
2014-10-15

Монголын сумо бөхийн холбооноос ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд насан хүрэгчид, залуучуудын сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд оролцохыг хүссэн тамирчид ирэх сарын 1-нийг дуустал Монголын спорт, биен тамирын хороонд биеэр очиж анкет бөглөн албан ёсны бүртгэлд хамрагдах боломжтой аж. Мөн /mongoliansumo@gmail.com/  хаягаар бүртгэлийн хуудсыг өөрийн имейл хаягтаа хүлээн авах хүсэлтээ явуулах боломжтой. Тус тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй /19-өөс дээш настай/, залуучуудын /15-18 нас/ эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр бүх жингийн ангиллаар явагдах юм. Тэмцээний оноолтыг Дэлхий аварга шалгаруулах тэмцээний кодексийн дагуу сугалаагаар хийнэ. УАШТ нь олон жил тасарсан учир групп хэсэг толгойлох тамирчдыг тив дэлхийд үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлж, хэсэгт хуваах юм байна.
Shuud.mn
Сонин хачин