Сюзан Бойлтой хамтран ажиллах гэрээ байгуулав
2014-10-17

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковелл “Авьяаслаг британичууд” шоуны од, дуучин Сюзан Бойлтой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Саймон дуучинтай гэрээ байгуулж буйгаа мэдэгдэж “Сюзан Бойл одоо нуугдах хэрэггүй. Би түүний авьяасыг нуухыг хүсэхгүй байна. Хамтдаа ажиллаад үзье” гэж жиргэжээ. Тэрбээр Сюзан Бойлтой хоёр жил хамтран ажиллахаар болсон гэж “TMZ” сайт мэдээллээ.

1

Саймон Британийн шилдэг хөвгүүдийн “One Direction” хамтлагтай байгуулсан гэрээгээ саяхан цуцалжээ. Тэрбээр “One Direction” хамтлагтай есөн жилийн гэрээ байгуулсан ч ийнхүү зургаан жилийн өмнө гэрээ цуцлахаар шийдвэрлэсэн байна. Гэрээгээ цуцалсан шалтгаанаа Саймон “Урам минь хугарсан. Дахин ажиллах сонирхол алга” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин