Цагдаа нар цусаа бэлэглэлээ
2014-10-21

Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр маргааш /X.22/ болно. Энэ өдрийг угтаж нийслэлийн Замын цагдаагийн газрын албан хаагчид осолд өртсөн иргэдэд цусаа бэлэглэх хүмүүнлэгийн ажилд өнөөдөр нэгдлээ.

б

Осол аваар нэмэгдэж буй энэ үед цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ их байдаг. Энэ байдлыг ойлгон, байгууллага хамт олноороо цусаа бэлэглэсэн цагдаагийн байгууллагад Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зүгээс талархал илэрхийллээ хэмээн Замын цагдаагийн газраас мэдээлэв.

б

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
ozii:
tsagdaa nartaa amjilt husey. mon anddaa
2014-10-23