Рене: Би өөрчлөгдсөн гэж үү
2014-10-26

Холливуудын нэрт жүжигчин Рене Зеллвегер өнгөрсөн мягмар гаригт Нью Йорк хотноо зохион байгууллагдсан “Movie action” наадмын улаан хивсний ёслолд оролцох үеэрээ танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байсан юм. Жүжигчин бүсгүй үрчлээгээ татуулж, давхраа хийлгэн шанаагаа засуулсан байжээ. Тэгвэл Рене Зеллвегерт шинэ гадаад төрх нь өөрт таалагдаж буйгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Рене твиттертээ “Би өөрчлөгдсөн гэж үү. Тэгэж бодохгүй байна. Харин ч илүү дур булаам, үзэсгэлэнтэй болсон мэт санагдаж байгаа” гэж жиргэжээ. Саяхан жүжигчний гадаад төрхийн талаар Британийн нэрт хөтлөгч Пийрс Морган, жүжигчин Мерил Стрип нар үзэл бодлоо илэрхийлсэн билээ. Рене тэдэнд хандаж “Надад санаа тавих хэрэггүй” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
mes zasal hynii zoolon torhiig ewddeg yum bna
2014-10-27
zochin:
khen ch tanikhaargui boljee khuurkhii
2014-10-26
xdfs:
ёстой муухай болсон байна
2014-10-26